top of page

12. ХӨГ АВИАНЫ ХҮЧЭЭР ЭРҮҮЛЖИХ СУРГАЛТ

СУРГАЛТЫН АГУУЛГА

ОРЧЛОНГ БҮТЭЭСЭН ХӨГ АВИА
Хөг авиа хэрхэн бүтсэн, хөг авиа ямар амин чанартай, хөг авиа ямар хүчтэй байдгийг монголчууд сайн мэднэ. Үг хэрхэн бүтсэн, ямар үүтгэгч энергээр бүтсэн, ямар дагалдагч энергүүдийг үйлдвэрлэж, ямар үр дүнд хүргэдгийг маш сайн мэддэг учир үг амьтай гэж нийтээрээ хэлэлцдэг.
Амьтай бүхэн авиатай буюу орчлон хорвоо дээр хөг авиа гаргадаггүй зүйл нэгээхэн ч үгүй.
Хүн бидний амнаас л зөвхөн авиа гардаг биш. Амьтан, байгаль дэлхий, тэнгэр оршихуй бүгд тодорхой хэмжээний авиануудыг, хөгүүдийг, үгүүдийг, хэлүүдийг гаргадаг. Сүнс хүртэл өөрийн гэсэн хэлтэй, үгтэй, авиатай. Байгалийн хөг авиа, хэлд хад чулуу бутрах, өвс ургамал ургах, мод бут өндийх, салхилах, бороо орох, аянга цахилгаан бүгд дуу чимээ хөг аялгууг гаргаж байдаг.
Авиа аяндаа бий болдоггүй. Физик, химийн үзэгдэл бүрийн цаана хөг авиа үйлдвэрлэгдэж байдаг. Гал түлээд түүдэг асаахад химийн урвал, шатах процесс явагдаж байна. Мод нүүрс шатаад хийн төлөв рүү, тоосонцорын төлөв рүү шилжиж байна, дулааны энергийг үүсгэж байна, шатах явцад дуу чимээ гаргаж байна, дууны энергийн үйлдвэрлэж байна.
Аянга цахилгааны үед цэнэгийн мөргөлдөөн үүснэ, цахилгаан соронзон эрчим үйлдвэрлэгдэж байна. Түүнтэй адил гэрэл, дулаан бүгд өөрийн гэсэн авиаг үүсгэж байна. Нар тусаад газар гэслээ, тэнд дулааны энерги бий болоход газар тэлэлтийн үндсэн дээр дуу чимээ гаргаж байна. Мөс хайлахад хүртэл хөг авиа гарна.
Байгалийн олон үзэгдэл өрнөхөд гарч байгаа дуу чимээ бүхэн байгалийн хэл, байгалийн хөг юм. Хөг авиа бүхнийг энергитэй холбож үзнэ. Энерги гэдэг зүйл байгаа учраас байгаль дэлхий хөг авиатай, аялгуутай, үг хэлтэй, дуу чимээтэй буй.
Эдгээр хөг аялгууд бүгд нийлэн байж байгалийг, эх дэлхийг мөн орчлонг бүтээсэн, одоо ч бүтээж буй. Түүн шиг хүн биднээс гарч байгаа хөг авиа ч мөн биднийг өөрдсийг нь бүтээж буй.
Хөг авиаг бүтээж байгаа энергүүд маш олон төрөл байна. Дулааны, механик, кинетик, цахилгаан, цахилгаан соронзон, химийн гэх зэрэг маш олон энергүүд дууны энергийг бүтээхэд оролцоно.
Энерги шинээр үүсэхгүй, устаж алга болохгүй. Нэгээс нөгөө төлөвт шилжин хувирч байдаг гэж физикчид баталсан. Энэ бол хууль, жам гэдгийг нотолсон. Биднээс гарч буй хөг авиа ямар нэгэн энергийг хэрэглээд дууны энерги үйлдвэрлэж буйг энэ онол тайлбарлана. Хөг авиа хаа сайгүй оршиж буй тул энерги мөн хаа саагүй оршино. Байгаль дэлхийгээр дүүрэн энерги байна. Хүн бид энэ их энерги дунд оршиж, энергийг хэрэглэж, мөн энергийг үйлдвэрлэж байна.
Жишээ нь: бид үг хэлж, хөг авиа гаргахад төвөнх ямар нэгэн энергийг дууны энерги болгон гаргаж буй. Хоол боловсруулах явцад бүдүүн гэдсэнд дулааны энерги үүснэ, 2 бөөр цахилгаан энергийг үйлдвэрлэнэ, ходоодонд, тархинд, эс дотор химийн энерги үйлдвэрлэгдэнэ, зүрх цөмийн энергийг үйлдвэрлэнэ, уушги салхины энергийг үүсгэнэ. Эргээд энэ олон энергүүд өөрсдөө олон энергүүдийн хувирлаас бас үүсч буй.
Тэгвэл энэ их энерги хаанаас үүсэлтэй юм бэ, яаж бидний махан биед орж ирээд байгаа юм бэ, махан бие хаанаас тэдгээрийг авч хэрэглээд байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүн бид эрчмийн бие гэгдсэн сүнстэй, сүнсээрээ дамнуулан байгалиас тэднийг авч буй. Тэгвэл байгаль дуусашгүй энэ их энергийг хаанаас авдаг вэ? Од нар, сар эрхсээс авна.
Бид огторгуйн, байгалийн сайхан энергүүдтэй холбогдож, өөрөөсөө зөвхөн сайхан энергийг үйлдвэрлэж, тэр хэрээр эргэн тойрондоо сайхан зүйл бүтээж, сайхан үг хэл, сайхан хөг аялгууг гаргаж явбал өөрийгөө хамгийн сайхнаар бүтээж, хамгийн сайхантай нэгдүүлж буй хэрэг юм.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Үг амьтай, үг эрчимтэй, үг үйлдэлтэй. Амьтай үгийг сайхан зүйл бодож, сайхан сэтгэл шингээж, сайхан зүйлийг бэлгэдэн хэлэх аваас зөвхөн сайхан энерги л үүснэ, цугларна гэдгийг таниулах явдал юм. Сайхан энергээс сайхан үр урган соёолж, тэр хэрээр чи өөрөө дэлгэрч, гэрэлтэж, сайхан хань ижил, үр хүүхэд, сайхан аз жаргал, амжилт бүтээл чамайг тосон угтах болно.
Орчлонг бүтээсэн хөг авиа чамайг ч мөн бүтээж буй.

bottom of page