top of page

ХОВСЫН ЭМЧИЛГЭЭНҮҮД

МАНАЙ ЭРЧИМ ЭМЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, АРГА БАРИЛ ТЕХНИК

Бид яагаад эрчмийн засал эмчилгээг чухалчилдаг вэ?

       

         Хүн бид махан биетэй, мөн сүнсэн биетэй. Инь ба янь биетэй. Арга ба билиг биетэй. Ямартай ч физик биеэс гадна бидэнд бас эрчим бие байдаг. Хүний нурууг сөөлжин ороосон хоёр могойны бэлгэдлээр энэ санааг анагаахын шинжлэх ухаанд маш тодорхой илэрхийлсэн байдаг. Эсвэл уламжлалт анагаах ухааны арга билгийн дүрслэлээр бас илэрхийлдэг.

         Бидний олонх нь махан биеэ ядарч туйлдвал тордож, аминдэм эм тариа, хоол хүнс, амралт нойроор тэтгээд явчихдаг, харин сүнсэн биеэ ядарсныг тэр бүр тоодоггүй. Уг нь бидний сүнсэн бие төрөл бүрийн эрчмийн хуримтлалаас бүрдсэн тул түүнийг эрчмээр л дэмнэж, цэнэглэж, тэтгэх учиртай юм. Гэтэл бид өөрийн минь энэ биеийн нэг хэсэг, амин чухал бие болсон эрчим биеэ тэр бүр арчилж гамнаж, хооллож ундлахгүй мартаж орхидог.

         Бидний аз жаргал, хайр энхрийлэл, баяр баясгалан, итгэл тэмүүлэл, хүсэл мөрөөдлөөр эрчмэн бие маань хоолшиж, эрч хүчтэй байдаг л даа. Гэвч нийгмийн ороо бусгаа энэ цаг үед бидний сэтгэл тэр бүр амар амгалан байж чадахгүй, махан бие маань энэлэн шаналах нь их байгаа нь нууц биш.

         Эрчим бие өвдсөнийг мэдэхэд хялбархан. Сэтгэл санаа тогтворгүй, хямралтай, айдас түгшүүр ихтэй, уур уцаартай, стресст өртөмхий болж, мөн нойр хулжих нь ихэснэ. Оюун бодол эмх цэгцгүй болсны улмаас ажил төрлийн бүтэмж буурна.

         Товчхондоо хэлбэл бидний эрчим бие буюу сүнсгэл биеийн эрчим сөрөг мэдээлэл, хар муу бодлын эрчмээр, хар муу үг үйлдлийн эрчмээр хучигдвал, эсвэл бид гуньж гутарсны улмаас аз жаргал баяр хөөрийн цагаан эрчмийн дутагдалд орвол бидний сэтгэл санаа тайван бус, зан авир тогтворгүй ширүүн, үг үйлдэл буруу хазгай, махан бие өвчин зовуурьтай болдог.

          Мөн бидний сүнсгэл эрчмэн бие агаар, ус, хүрээлэн байгаа орчны эрчмээс хүчээ авч тэтгэгдэн оршихоос гадна тэнгэрийн, чинад оршихуй, сансар огторгуйн эрчмийн орон зайдаас эх дэлхийн хөрс шороонд, хүрээлэн байгаа орчинд бууж ирдэг гэрэл гялбаа, эрчим цацрагаас бас цэнэглэгдэн бидний сэтгэл санааг тайван амгалан, бие махбодыг дархлаатай тэсвэртэй байлгадаг.

          Ийм учир бид хүнд эрчмийн эмчилгээ засал хийхдээ хүнийг ховсод оруулж, сүнсэн биед нь дутагдаад байгаа, нөхөгдөхгүй байгаа сансар огторгуйн цагаан эрчмийг татан буулгаж, хар эрчмийн хуримтлалыг нь задлах устгах засал хийж, биед нь шаардлагатай байгаа гэрлийн эрчмүүдийг суулган өгснөөр дархлааг нь дэмнэж өгөхийг зорьдог.

          Ямар ч үед бид эрчмийн цулдал болсон сүнсгэл биетэй гэдгээ л ямагт санаж, өвчний эх голомтыг махан бие болоод сүнсгэл бие дээрээ зэрэг арилгах нь зүйтэй.

 

Манай байгууллага дараах төрлийн техник арга барилаар эмчилгээ заслууд үзүүлдэг:

  • Ховс

  • Бясалгал

  • Төвлөрөл

  • Залбирал, Мөргөл, Cүсэглэл (Мөргөл, Талархлын залбирал, Итгэл, Өршөөл, Сүнсний ариусгал)

  • Оршихуйтай харьцах Огт-оргүй йог

Бидний санал болгож буй эмчилгээний жагсаалтыг энд оруулав :

Bouddha

1. СҮНС СЭТГЭЛ ЗАСЛЫН ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

2. ЗӨН САЙЖРУУЛАХ 5 МЭДРЭХҮЙН ХОВС

Bouddha

3. ДАЛД УХАМСРЫН ЗАСАЛ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

4. ДАРХЛАА ДЭМЖИХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

5. ХҮРДНИЙ ЗАСАЛ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

6. ЭРҮҮЛЖҮҮЛЭН ТУРААХ ЭСИЙН ТӨВШНИЙ ЦОГЦ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

7. НОЙРГҮЙДЭЛ БАГАСГАЖ, ОЙ САНАМЖ, ОЮУНЫ ЧАДАМЖ САЙЖРУУЛАХ ХОВС

Bouddha

8. ЗАЛУУЖУУЛАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

9. ДОНТОЛТООС САЛГАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

10. АЙДАС АРИЛГАХ, СТРЕСС БАГАСГАХ МУУ ЗУРШИЛ АРИЛГАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

11. ӨРШӨӨЛИЙН ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

12. ХАЙР, АЗ ЖАРГАЛЫН ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

13. СЭТГЭЛ ГУТРАЛААС ГАРГАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

14. ГОМДОЛ ТАЙЛАХ ХОВС ЭМЧИЛГЭЭ

Bouddha

15. 10 ЦАГААН БУЯН ДУУДАХ БУЮУ ЭД БАЯЛАГ ДУУДАХ ХОВС

Bouddha

16. ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ ХОВС

bottom of page