top of page

Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ

МОНГОЛ БЯСАЛГАЛ
(">" дээр дарж доорх хуудасууд руу орж, "v" дээр дарж хуудасаа хаана уу)
I. БЯСАЛГАЛЫН ТҮҮХ
Бясалгалын түүх ба үүсэл гарал
Хэдийгээр бясалгал нь өнөөдөр нэлээд түгээмэл бөгөөд өргөн тархсан боловч бясалгалын гарал үүсэл, үндэс нь олон зуун жилийн түүхтэй гэдгийг ойлгох нь зүйтэй.
Өнөөдөр бясалгал нь бидний амьдралд нийцүүлэн тохируулагдсан бөгөөд үндэс суурь руугаа буцах нь бясалгал нь хэр өргөн цар хүрээтэй, өөр өөр улс орнуудад янз бүрийн насны үед хэрхэн хөгжсөн талаар хүчтэй талархлыг бий болгоход тусалдаг.
Бясалгалын тухай баримтжуулсан хамгийн эртний зургууд нь Энэтхэгээс ирсэн бөгөөд МЭӨ 5000-3500 он хүртэл байдаг.
Хинду болон Ведийн уламжлалуудад гүн бясалгалд орсон гэж таамаглаж буй нүдээ хагас аниад бясалгалын маягтай сууж буй хүмүүсийг дүрсэлсэн ханын зургийн зургуудыг тэмдэглэсэн байдаг.
Вендатизм бол гүн ухааны сургууль бөгөөд оюун санааны гэгээрэлд хүрэх хамгийн эртний Энэтхэгийн замуудын нэг юм. Бясалгалын бусад хэлбэрүүдийг МЭӨ 6-5-р зууны үед Таоист Хятад, Буддын шашны Энэтхэгт дурдсан байдаг.
Нарийн гарал үүсэл, ялангуяа Буддын шашны бясалгалын талаар маш их маргаантай байдаг. Энэтхэгийн Буддизм дахь бясалгалын янз бүрийн төлөв байдлын тухай эртний бичмэл түүхийг МЭӨ 1-р зуунд хамаарах Пали Каноны судар дээрээс олж болно. Пали канон бол Теравадагийн буддын шашны уламжлалаас авсан судруудын цуглуулга юм.
Зарим нотлох баримтууд бясалгалын зан үйлийг иудаизмтай холбосон бөгөөд энэ нь эртний уламжлалаас уламжлагдан ирсэн гэж үздэг. Тора (Танахын эхний таван ном, Еврей Библи) нь патриарх Исаакийн талбай дээр "ласуах" гэж байгаа тухай тайлбарыг агуулдаг. Энэ нэр томьёог бясалгалын нэг хэлбэр гэж ерөнхийд нь ойлгодог.
Энэтхэг, Вендатизм, Йогчид
Бясалгалын тухай баримтжуулсан хамгийн эртний бичвэр нь Энэтхэгээс, Хинду шашны вендатизмын уламжлалаас, МЭӨ 1500 оны үед бий.
Ведүүд бясалгалын үйл ажиллагааг дүрсэлсэн бичвэрүүдийг бүтээсэн хэдий ч эдгээр нь олон зууны турш үлгэр ярих дадал зуршилаар дамжин амаар дамжсаар байсныг мэдэх нь чухал юм.
Ведийн шашны хажуугаар Хинду шашны ёс заншилд агуйд бясалгах йогийн бясалгалыг дүрсэлсэн байдаг. Орчин үеийн бясалгалын олон дасгалууд нь Хатха йогийн дадлагад тулгуурласан орчин үеийн йогийн хөдөлгөөнийг оролцуулаад энэ удам угсаанаас гаралтай гэж үздэг.
Будда (Энэтхэ г)
Санскрит хэлээр Сиддхарта Гаутама, Пали хэлээр Сидхатта Готама гэх мэт өөр нэрээр алдаршсан Будда бол лам, мэргэн, гүн ухаантан, шашны удирдагч болсон ханхүү байв. Буддизмыг үндэслэсэн түүний сургааль юм.
Буддын шашны судар нь бясалгалын олон янзын дадал зуршлыг дурддаг бөгөөд Будда өөр гэгээрсэн багш нараас өөрийгөө гүйцэлдүүлэх дадал, арга барилд суралцахыг эрэлхийлсэн байдаг.
Хэдийгээр тэрээр бясалгалын үнэ цэнийг бясалгах болгон түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ч Будда өөрөө үүнийг зохион бүтээгээгүй.
Лао-Цэ (Хятад)
Лао-Цзэ, Лао-Цзы, Лаози нар ч алдаршсан эртний Хятадын гүн ухаантан байсан бөгөөд нэр нь үндсэндээ "Өвгөн багш" эсвэл "Өвгөн багш" гэсэн утгатай хүндэтгэлийн цол юм.
Түүнийг бясалгалын дадал, билиг ухааны санааг чимээгүйхэн иш татдаг даосизмын гүн ухааны тогтолцоог үндэслэсэн түүний бодол санаа, сургаалыг үлгэрлэн харуулсан бичвэрийн бүтээл болох "Тао-те-Чинг"-ийн зохиогч гэж тооцогддог.
Лао-Цзе үнэхээр ганц бие хүн байсан уу, эсвэл энэ нэр нь нэг санааг хуваалцсан хувь хүмүүс, философичдын цуглуулгад хамаарах уу гэсэн олон таамаг байдаг.
Дошо (Япон)
Дошо бол 7-р зуунд Хятадад очиж, тухайн үеийн их багш Хуан Цангийн удирдлага дор Буддын шашинд суралцаж байсан Японы лам байв. Энэ аяллын үеэр Дошо Зэнгийн үйл явцын талаар бүгдийг мэдэж аваад Япон руу буцаж ирэв.
Тэрээр буцаж ирээд Зазэн буюу суугаа бясалгалын бясалгалд зориулсан анхны бясалгалын танхимаа нээжээ. Тэрээр Японд б ясалгалын энэ хэлбэрийг заахад голлон анхаарч, лам нар болон оюутнуудын нийгэмлэгийг байгуулсан.
II. МОНГОЛ ӨВГҮДИЙН ЭРДЭМ - ӨВҮГ ДЭЭДЭСТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ БЯСАЛГАЛУУД
Та бүхэн энэ дэлхийд амьдарч байгаа хүн бид одот тэнгэртэй, сансар огторгуйтай, далд ертөнцтэй маш олон аргаар холбогдож байдаг гэдгийг мэдэх билээ. Жишээ нь: улаач болох, сахиус залах, бясалгал хийх, йог хийх, мөргөл залбирал үйлдэх, тэмдэгт ашиглах, бөө гэгээн тархиар холбогдох, оюун бодлын болон тарнийн хүчээр холбогдо х гэх мэтчилэн олон арга бий. Эдгээрийн нэг нь БЯСАЛГАЛ бөгөөд энэ нь эртний түүхтэй бөгөөд хүн төрөлхтөнд өргөн дэлгэрсэн бусад олон аргуудын талаар дээр хэсэгт товчхон өгүүлсэн билээ.
Та бидний бүгдийн цаг хугацаа маш үнэтэй болж, ертөнцийн мэдээллийн хурд идэвхжин, эрчмийн түвшинд хөгжин дэвшиж байгаа тул байнга тодорхой зорилготой хоосон биш хоолтой энэ л бясалгалуудыг дэлгэрүүлэхээр танилцуулж байна.
Монгол Өвгүд ДээдЭс маань:
• Эрдэм мэдлэгийн
• Мэдээллийн
• Танин мэдэхүйн
• Хөөрөлдөөний
• Аяллын
• Эрчмийн болон эмчилгээний
• Талархлын
Бүлийн бясалгалууд гэх мэтээр бясалгадаг байсан.
Бидний өвгүд Бясалгалын амин чанарыг дараах байдлаар тайлсан байдаг:
• Бай – ханасан,
• Үсүй – эрчмийн шим, тунгаамал, (тунамал чулуулаг)
• Иэ – тольтоот, торгон
• Эл – ааг омог
• Гал – амь, байгаль – Ханасан төлөвт буй гал
Галын хүчээ нэмчихээд баясаж суух, баяслын гал. Баяслын ил галыг бодлын хүчээр өрдөх гэсэн үг. Махан биеэ эрчмээр дүүргээд баясаж суудаг. Сүнсэн биеэрээ аялж танин мэдээд баясаж суудаг. Ил гал гэдэг нь хүмүүний махан бие өөрөө дотоод галтай.
Бясалгал хийгээд хүмүүн тодорхой хэмжээгээр эрчим хураадаг. Тийм учраас ил галыг өрдөнө гэдэг бол эрчмээ нэмэх, дотоод галаа өрдөх, сэрэхүйгээ нэмэхийг хэлдэг. Хүмүүн бүхий л мэдээллээ бодлоороо авдаг. Өөрөөсөө бодлоороо дамнуулан амаараа үйлдлээрээ гаргадаг. Бодол үл гүйхийн цагт үг нь үйлдэл болдог. Одоогоор 1089 төрлийн бясалгал байна.
Анагаахуйн бясалгалд энэ аргыг ашиглаж, сүнс бүрээ хооллоно, баясгана.
• Ясан сүнс – аагт эрчмүүд (cүү)
• Цусан сүнс – шимт эрчмүүд (өрөм)
• Махан сүнс – ханасан эрчмүүд (зөөхий, хусам)
• Амин сүнс – охь эрчмүүд (өрөм, тос, хайлмаг, арз)
• Үйлийн сүнс – аагт эрчмүүд (хорз)
ӨвҮг ДээдЭстэйгээ холбогдох аргууд | Сүнс | Тайлбар |
Ховс | Саран сүнсСүнсний биеОгоуУл биеНаран сүнс | Хурдтай, хүчтэй, оюунтайХурдтайХурдтай, орны далайцтайХурдтай, хүчтэй бяртай |
Бясалгал | Үйлийн сүнс | Сүнснээсээ хамаарна |
Төвлөрөл | Махан сүнс | Хүний бодлын хүч төвлөрлөөс хамаарна |
Мөргөл, Залбирал, Сүсэглэл | Махан сүнс | Чин сэтгэл, зориулалт, хэнд хандаж буй |
Маань мэгзэм тарни | Төвөө голлон байрлах сүнс | Хүчтэй хүчийг ашиглах чадвар |
Амьд үгтэй судар, бүтээл | Төвөө голлон байрлах сүнс | Хүчтэй, сүлэлдээний хүч, оюуны хүч |
Өвс ургамал, чулуу, ус | Махан сүнс | Эдийн хүчнээс хамаарна |
Хэц хэнгэрэг, өвгүдийн эд | Тамгатай сүнс | Өвгүдийн хүчнээс хамаарна |
Бид далд ертөнцтэй Монгол Өвгүд ДээдЭс нарынхаа хийж байсан бясалгалуудыг хийж сурч байж зэрэгцээ ертөнц рүү нэвтэрч сүнснийхээ дотоодыг мэдэрч тэнгэр оршихуйдтай холбогдож энэ орчлон хорвоод байгаа билиг ертөнцийг танин мэдэхэд суралцаж байгаа билээ.
Бид хүн бүрийн сүнсний үүрэг даалгавраа олж мэдэх сүнснийхээ хүч чадлыг таньж сэрэхэд нь туслах зорилгоор Монгол Өвгүдийн Эрдэм “ӨвҮг ДээдЭстэйгээ холбогдох” ЧИНАД НУУЦЫН БЯСАЛГАЛУУДЫГ та бүхэнд танилцуулж байна.
Өөрийгөө нээж таних гэж байгаа далд ертөнцийн сэжүүрээс тэмтэрч нэвтэрч орох гэж байгаа хүмүүст хүчтэй техник эрдэм ухаан буюу арга замуудын нэг болдог.
Тэнгэр оршихуйд байдаг Зургаан том тив рүү нэвтэрч сүнсэнд нь нуугдсан билиг биед нь өнгөрсөнд нуугдаж, ирээдүйд байгаа мэдээллийг таньж мэдэх зорилгоор хоосноор биш хоолтой бясалгал хийдэг.
Бид энэхүү цахим хуудсаараа Та бүхэнд зөвхөн Монгол өвгүдийн өвлүүлж ирсэн бясалгалын арга төрөл техникүүдээс сургалтууд явуулан танилцуулна.
III. БЯСАЛГАЛЫН ТӨРЛҮҮД
Монгол Өвгүдийн Эрдэм “ӨвҮг ДээдЭстэйгээ холбогдох” ЧИНАД НУУЦЫН БЯСАЛГАЛУУДАД олон төрлийн бясалгалууд байдаг бөгөөд эрдмээ таньж дотооддоо хийх галтай эсвэл усан махбодь, хий махбодь, модон махбодь болон шороон махбодийн аль нэгийг сонгож бясалгал хийж болдог. Жишээ нь:
Эрчим татах бясалгал
Эрчим хураах бясалгал гэж байдаг бидний сүнснүүд хүчгүй хүрдүүд гацаатай байдаг тул эрчмийн орон зай руу аваачиж тэндээс хэрэгтэй байгаа усан махбодиудаа, гал махбодиудаа болон дутаад байгаа металлууд элементүүдийг тэтгэх нар, сар, одон гаригуудаас эрчмээ нөхөх, хурмастын орон зайнаас үнэт хийнүүд дутаад байвал тийшээ аялж эрчим авах бясалгал хийдэг.
Дотоод руугаа аялах бясалгал
Элэг рүүгээ хандаж бясалгая гэвэл яагаад элэг өвддөг юм байна, хүний элэг юугаар тэтгэгддэг юм байна, би юугаар тэжээх юм бэ, элэг маань эрүүл байна уу, ямар өнгөтэй байна вэ, шим тэжээл дутуу байна уу, энэ огторгуйн аль гариг ертөнцтэй нь холбоотой байна, Зургаан тивийн аль тивтэй нь холбоотой байдаг юм бэ, тэндээс ямар эрчим ямар эрдэс, ямар шимээр эсвэл юугаар тэтгэгддэг вэ гэх мэтээр хоолтой бясалгаж болдог.
Огторгуй одон гаригаас эрчим татах бясалгал
Сарны бясалгал гэхэд л сар гэдэг гариг дээр ямар бодгалиуд ямар бурхдууд, ямар хүмүүс, ямар эздүүд, ямар онгодууд оршин тогтнодог юм бэ, ямар үйл хэрэгтэй оршдог вэ, дэлхийтэй ямар холбоотой вэ, дэлхий сар хоёр хоорондоо ямар харилцаатай вэ, сүнсний нүүдлийн холбоос байна уу, эх үрийн холбоос байна уу, эрчмийн эргэлтийн холбоос байдаг юм байна уу, нэг нэгийгээ яаж татаад байна вэ, таталцаад яаж дэлхийгээ тойроод байгаа юм бэ, сар нь яагаад дэлхийдээ татагдаад байна вэ, яаж сар нь бүтсэн юм бэ, хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ, надад хаана яаж нөлөөлж байна, аль эрхтэнд, аль сүнсэнд минь ямар өөрчлөлт өгдөг вэ, хүний зан характерт яаж нөлөөлдөг вэ гэх мэтчилэн асууж махан болон сүнсгэл биедээ эрчим буулгаж бясалгаж болно.
Жишээ нь доорх хүснэгтээр Огторгуй одон гаригаас эрчим татах (Нарны аймгуудын 7 гаригууд) бясалгалын махан биеийн 7 хүрд, 7 сүнс, 7 гариг, 7 одон гариг, 7 махбодь, 7 өдөр, 7 эрхтэн, дэлхийн 7 тив, хөгжмийн 7 нот, солонгын 7 өнгөнүүдийн хоорондын барилдаа уялдааг харуулсан тайлбар байна.

Өнгөрсөн цаг хугацаагаар аялах бясалгал
Миний сүнс энэ болон урд насандаа юу юу хийж туулж явсан юм бэ, миний нээж олж хараагүй ямар ямар авьяас чадвар эрдэм мэдлэг байдаг юм бэ гэх мэтээр өөрийнхөө өнгөрсөн түүхийг сүнснийхээ хадгалсан мэдээллээс өнгөрсөн цаг хугацаанаас олж мэдэх бясалгалыг өнгөрсөн цаг хугацаагаар аялж өөрийгөө таньж сэрээх бясалгал хийж болдог.
Ирээдүй рүү аялах бясалгал
Энд төрөхөөсөө өмнө хаагуур юу хийх явж байсан бэ, ир ээдүйд юу хийх даалгавартай ирсэн сүнс вэ, би 1, 5, 10 жилийн дараа юу хийсэн байх вэ, миний үр хүүхэд ямар байх нь вэ гээд ирээдүй рүү буюу өөрийнхөө сүнсний өгөгдөл даалгавар хувь тавилангийн мөчлөг цаг хугацаа руу аялах нь ирээдүйн бясалгал гэж Монгол өвөг дээдсүүд хийдэг байсан.
Гал суудалт бясалгал
Гал дөл мохоод нүдэндээ галгүй нүүрэндээ цоггүй эр зориг дутаад гунигт автаад байвал бид гал суудалт бясалгалыг хийдэг. Түүдэг гал дээр төвлөрч өөрийн биед дутаад байгаа эд эсүүдийн эрхтнүүдийн аминд дутаад байгаа амин холбоосон дээр дутаад байгаа галан хүчнүүдийг сэргээж асаж буй галаас галыг нь, дөлийг нь, цогийг нь мэлмийгээрээ дамжуулж галан махбодь хүлээж авах чадвартай сүвнүүдээр дамжуулан долоон хүрдэн бие рүүгээ оруулж бүх эрхтнүүдийн галан махбодийг тэтгэж, нөөж аваад галаас бүтсэн аминуудыг тэтгэж гал суудалт бясалгалыг хийдэг.
Хөөрөлдөөний бясалгал
Эрдэм мэдлэг хөөрөлдөөний бясалгалыг Зургаан тивийн өвгүдтэй өөрийнхөө удам угсааны өвгүдтэйгөө холбогдож, сүнсний аав ээжүүдтэйгээ холбогдож мэдээллийн бясалгал хийдэг. Энэ ямар учиртай юм, яагаад би энэ удамд төрсөн юм бэ, манай удам хаана ямар орон зайд сууж байна, тэд ямар онцлогтой вэ, ямар үйл хэрэгтэй оршиж байна, миний удмаас хэн нь харж хамгаалж ивээж эрхшээж явж байна вэ, би өнөөдөр энэ зүйлийг хийх үү хийх ёстой юу, энэ ажилд орох уу үгүй, ороход ямар ур чадвар хэрэгтэй вэ, орсны дараа юу сурч мэдэх вэ, юуг таньж мэдэх вэ, юунаас сэрэмжлэх вэ гэх мэтээр хөөрөлдөж болдог.
Дайн тулааны бясалгал
Дайны бясалгал гэж өөр лүү чинь ирж буй хар муу зүйлүүдтэй дайтаж байлдаж хамгаалалт хийж сурах, өмсөж эдэлж буйд чинь ирж буй хүний нүдний хор, атаа жөтөө шуналын эрчим, сэтгэлийн хороос хааж сурах бясалгал гэж байдаг.
Дотоод сэтгэлээ цэвэрлэх төвлөрлийн бясалгал
Мөн хэн нэгэн чамтай муудаад зүхлийн муу үг хэлсэн бол, хорссон сэтгэл тээж үгийн зэв, хорслын хортой харцаа үлдээсэн бол тэрнээс цэвэрлэх бясалгал хийдэг. Өөрийнхөө муу занг гэмшиж үйлийн үрээс хөнгөлөх, эго алдаа дутагдлаа ухамсарлах, өөрийгөө таних дотоод сэтгэлээ тольдох бясалгал хийж болно. Эр зориг өөртөө итгэлээ нэмэх хүч чадал буулгах эрчмийн бясалгал ч гэж байгаа.
Чимээтэй бясалгал (Дуу чимээ, хөг авианы) бясалгал
Дуу чимээтэй хөг авианы бясалгалаар шаналсан сэтгэл зүрхээ засах, өлссөн ядарсан, цуцсан мохсон сүнсээ тэтгэх, ох ь эрчмээр дутсан махан биеэ эрдсээр нь нөхөн төлжүүлэх бясалгалын төрөл ч гэж байдаг.
Байгальтай ханьсах бясалгал: Гол усны хажууд (Усан махбодийн бясалгал)
Сэтгэл санаа амар амгалан биш, тогтворгүй оргиод, нүүр царай харлаад харваас оюун бодол тайван биш, цусан буюу усан махбодь сэвтэй, тунгалаг биш байвал булаг, гол горхи, нуур, далайн эрэг дээр очиж сууж эсвэл төсөөллөөрөө аяллын бясалгалаар очих дуртай нуурын эрэг дээр усан махбодийн бясалгалыг, тэр нуур усны долгислыг ширтэж байгаад, лус тивээс усан махбодиороо дамжуулж эсвэл цусан сүнсээр дамжиж холбогдож буй лус тивийн оршихуйдын эздүүдтэй холбогдож, мэдээлэл татаж, өөрийнхөө сэтгэл дотор байгаа бугшмалууд, ямар нэгэн айдас зовуурь шаналал энэллээ гээж далай тэнгисийн халгиа цалгиа, булаг, гол горхи, нуурын эздүүдээс хайр энэрэл, сэтгэлийн сайхан мэдээлэл, эрчим, хайрын хөг аялгуудыг тосон авч байж өөрийн усан махбодь эсвэл эх дэлхийнхээ лус тивийг, оршихуй ертөнцийн бүх чийгийг таньж мэдэж хүч чадлаа авч бясалгадаг.
Байгальтай ханьсах бясалгал: Ой мод шим мандал (Модон махбодийн бясалгал)
Бидний модон махбодийн охь шим. эрдэс дутаад байвал модон махбодийн бясалгалыг байгаль дэлхий, ой мод, зүлэг ногооны дунд сууж байгаад эсвэл аяллын бясалгалаар төсөөллөөрөө очих дуртай сайхан газраа сууж цэцэгсийн, навчсын, жимсний, үнэртнүүдийн анхилуун үнэр бүхий эрчим шим охинуудаа тэтгэхээс гадна тэр цэцэгсийн эзэдтэй, эрвээхэйнүүдтэй, шувуудтай, мододтой, үндэстэй ярилцаж таньж мэддэг. Яагаад нарс мод чи ургадаг юм бэ, ургаснаараа энэ дэлхийд ямар үйл хэрэгтэй оршиж байна вэ, миний бие махбодид нарсны нахиа навчис боргоцойны юу нь хэрэгтэй вэ, ямар эрчим авах вэ, яаж хүртэх вэ, энийг уух уу, хандлах уу, тэврэх үү, амьсгалах уу, түрхэх үү, шавших уу гэх мэтээр мэдэрч дүүргэдэг. Чулууд хүртэл яаж бүтсэн ямар зорилготой оршдог вэ гэх мэтээр эрдэм мэдээлэл татаж бясалгал хийж болно.
Бусад төрлийн бясалгалууд
Цаашлаад хий махбодийн буюу салхины бясалгал, солонгын бясалгал, туйлын туяаны бясалгал, 21 Дарь эхийн тарниар өвдсөн эд эрхтнүүдээ 5 сав эрхтэн 6 цул эрхтнүүдээ эмчлэн засах, түүх дурсгалын газруудаар аялж мэдээлэл татаж сонирхож бясалгал хийж болно.
Жишээ нь: Египетийн пирамидууд, Хүн чулууд ямар учиртай байдаг, Алтай Таван Богд, Хималайн нурууны цаст өндөр оргилууд ийм ийм үйл хэргүүдтэй оршиж, тэгэх зорилгоор мөнх цастай байдаг, ингэж онгодууд хамгаалдаг юм байна, тэнд тийм тийм хаалга порталууд байдаг юм байна, тэндээс дамжиж огторгуйн тэр одон гэр дээр очдог эсвэл тэндээс дамжиж тэр одон гэрүүдээс эрчмүүд, холбоосууд, өвгүдүүд дэлхийд бууж ирж бидэнтэй холбогддог юм байна гэх мэтчилэн бясалгадаг.
Ийм олон төрлийн эрдэм мэдлэг, танин мэдэхүйн бясалгалууд хийж байж үр дүнд нь хүний олон долгион хэлбэлзэл өндөр болж сүнсний хэмжээс нь ахин дээшилж, байгаль дэлхий орчлон ертөнц огторгуйн түм, буман эрчим сүлэлдээн дунд түмэн бодисын цуглуулгатай хүн бидний махан бие хоол тэжээлээ авч хүчирхэгжиж, огторгуйн мяндсан торгон эрчмүүдээр тэтгэгдэн гэрэл гэгээтэй болж хэчнээн ачаалалтай хэчнээн хөдөлмөрлөж нойргүй хоносон байсан ч өвдөхгүй эрүүл саруул амьдардаг.
Ийм бясалгалуудыг бид “ЧИНАД НУУЦЫН БЯСАЛГАЛУУД” гэдэг бөгөөд өөрийнхөө нууцыг таних, эх дэлхийнхээ нууцыг таних, наран саран тивийн нууцыг таних бясалгал, огторгуйгаа таньж тэмтрэх олон олон мэдээллийн орон зайд руу орж эрдэм таних бясалгалуудыг ганцаарчилж хийх, хосоор хийх, хийх олуулаа хийх гэх мэтээр төрөлжүүлэн хийдэг юм.
Бүлээрээ нэг нэгнийхээ мэдээллийг дамжуулж, нэг нэгнээ эмчилж, нэг нэгнээ хөглөж, нэг нэгэндээ үг дамжуулж гал уснаасаа нэгэн зэрэг мэдээллийг өөр өөрөөр авч Шангасын бясалгалыг хийдэг.
Хүүхдүүдэд эдгээр бясалгалуудаас нас насных нь онцлогт тохируулж хөнгөвчилсөн хөтөлбөр гаргадаг.
IV. ХӨХ ТОЛБОТНЫ АНХДАГЧ БЯСАЛГАЛ
Монгол Өвгүдийн Эрдэм - ӨвҮг ДээдЭстэйгээ холбогдох Бясалгалуудын нэгэн өвөрмөц аргаар 10 шалгуурыг ямар ч бясалгал хийхээс өмнө бэлдэж хийдэг байсан. Далдын ертөнцөөр аялна гэдэг тоглоом биш.
Хөх Толботны Анхдагч бясалгал гэж өөрөө өөрийнхөө сүнсийг махан биеэсээ гаргаж оруулах бясалгал байдаг юм.
Үүнийг Өвгүдийн заасан СҮНСЭЭ МЭДРЭХ ЭРДМИЙН БЯСАЛГАЛЫН нарийн дэс дарааллаар бид хийдэг.
V. БЯСАЛГАЛЫН ЗОРИЛГО БА ХУГАЦАА
Та бясалгал эхлэхээс өмнө зорилгоо тодорхойлно.
• Эрдэм мэдлэгийн, Мэдээллийн, Танин мэдэхүйн, Хөөрөлдөөний, Аяллын, Эрчмийн, Эмчилгээний, Талархлын болон Шангас Бүлийн бясалгалуудын аль нэгийг хийх вэ?
• Бясалгалыг хийхийн тулд 10 шалгуурыг таньж мэдэж, өөртөө тавьсан байх хэрэгтэй.
• Юу юу хэзээ хэзээ нь идэж болох юм.
• Таньж мэдэх гэж байгаа зүйл дээрээ яаж очих вэ, тэр бүгдийгээ мэдсэн байх хэрэгтэй.
• Амралттай бясалгал хийх юм уу амралтгүй бясалгал хийх юм уу, завсарт нь идэж уух хэрэгтэй юм уу, ундаалах хэрэгтэй юм уу гэх мэтчилэн.
• Хэр зэрэг хугацаанд хийхийг зорилгоо тогтоосны дараа тодорхойлно.
Дээр дурдс ан маш олон төрлийн бясалгалууд бий. Өнгөрсөн үе рүү очих, ирээдүй рүү очих, одоо цагаараа аялах, тэнгэрээс, өвгүдөөс мэдээллийг авах, Тэнгэрийн их Өвгүдтэй үйл хэрэг хөөрөлдөх, тэнгэрээр, далдын ертөнцөөр аялж үзэх, мэдрэмжээ нэмэх, өөрсдийнхөө махан ба сүнсэн биеийг эмчилж, эрчим хураах бясалгал ба оюун нэмэх бясалгал буюу өөрсдийгөө таньж мэдэх бясалгал, дайн тулааны бясалгал, мөн чанарыг таних буюу орон зайгаа таньж мэдэх бясалгал, эсвэл ямарваа нэгэн үйл хэргийг далдын ертөнцөд дүүргэх, эрдмийн үйл, өнөөх олон шидүүдийг ашиглаж үзэх, судрыг нь унших нь хүртэл эрдмийн бясалгалд ордог.
VI. БЯСАЛГАЛЫН ӨМНӨ БЭЛДЭХ ХУВИЙ Н БЭЛТГЭЛҮҮД
Та бясалгал эхлэхээс өмнө дараах хувийн бэлтгэлүүдийг базаана. Үүнд:
• Хувцас хуяг
• Махан биеэ суллах
• Махан биеийг бэлдэх
• Оюун бодлоо чөлөөлөх
• Орон зай
• Мэлмий
• Дуу чимээ
• Үг авиа
• Эрчим
• Хамгаалалт
• Дэмнэх эдүүд
VII. БЯСАЛГАЛЫН ҮЕЭР БЭЛДЭХ ЗҮЙЛС
• Нам гүм, гэрэлгүй эсвэл гэрэл багатай орчныг сонгоно.
• Удаан суухад эвтэйхэн байрлал сонгоно.
• Сууж бясалгахыг зөвлөдөг.
• Дулаан бүтээлэг бэлдэнэ.
• Зарим хүмүүс өглөө эрт, зарим хүмүүс үдэш илүү сайн бясалгалд ордог тул өөрийн онцлогийг тооцож, цагийг товлох хэрэгтэй.
• Нүдээ гэрэл нэвтрэхгүй зүйлээр бооно, эсвэл нүдний хаалт хэрэглэнэ.
• Дэргэдээ лаа бэлдсэн байна.
• Хөнгөн хоол идсэн байна.
• Бясалгалын өмнө болон дараа нь муу үг хэлэхгүй, муу бодол бодохгүй эерэг хандлагатай байна.
VIII. БИДНИЙ ЯВУУЛДАГ БЯСАЛГАЛУУД
Бид дараах бясалгалуудыг монгол хэл дээр явуулж байна. Та манай Англи болон бусад хэл дээр явагддаг бясалгалд суух хүсэлтэй бол манай үйлчилгээ сургалтын хэсгээс орж сонгоно уу.
1. Огторгуйн бясалгал (Акашийн товчоо руу очих аяллын)
2. Оддын бясалгал (Одон гаригаас эрчим татах 7 гаригийн)
3. Сүнсний бясалгал
4. Эрчмийн бясалгал
5. 5 махбодийн бясалгал
6. Өнгөрсөн рүү аялах аяллын бясалгал
7. Ирээдүй рүү аялах аяллын бясалгал
8. Зөнгийн бясалгал
9. Хөг аялгууны бясалгал
10. ДээдЭс Өвгүдтэй холбох Дээд бие Тэнгэрийн гэртээ очих
11. Удмын Өвгүдтэй холбох бясалгал
12. Танин мэдэхүйн бясалгал
13. Хөөрөлдөөний бясалгал
14. Хослон хийх бясалгал
15. Шангас Бүлийн бясалгал
16. Гал суудалт бясалгал
17. Байгальтай ханьсах бясалгал (Усан, модон болон хий махбодийн)
18. Дотоод ертөнц рүүгээ аялж өөрийгөө таних, сэтгэлээ цэвэрлэх
19. Эр зоригийн бясалгал
20. 21 Дарь Эхийн бясалгал
21. Эдгэрлийн бясалгал
22. Талархлын бясалгал
23. Дайн тулааны бясалгал
24. Амин орны буюу хайрын бясалгал
25. Өршөөл энэрлийн бясалгал
26. Бусад бясалгалууд
27. Хүүхдийн бясалгалууд
28. Атлантчуудын оюуны бясалгал
29. Лемурчуудын тархины бясалгал
bottom of page