
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ

Cайн байна уу ?

Манай байгууллага нь 2014 онд Монголчуудын язгуур өв соёл, уламжлалт зан заншил, эртний эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдаж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа олон чиглэлд өргөжүүлэн ажиллаж байна.
Бид эртний их мэргэдийн оюуны сор бүтээл болсон судруудыг өртөөлөн түгээх, далд ертанц, зөн билиг, сүнсний сэрэлт, бие хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг явуулахын зэрэгцээ хүний далд ухамсар, сүнс хүрдний мэдээллийг оношилж, удмын ургийн модны мэдээллийг тодруулан таниулж, шаардлагатай тохиолдолд засал, тахилга, зан үйлүүдийг хийж, зөвлөгөө өгдөг.
Нийт 90 орчим үндсэн гишүүдтэй, 1000 орчим дэмжигч гишүүдтэй. Сүүлийн жилүүдэд үндсэн үйл ажиллагаа тэлж, алтернатив анагаах ухааны салбарт байгаль эмчилгээ, сэтгэл эмчилгээ, сүнс эмчилгээ, мэдээлэл эмчилгээ, ховс эмчилгээг түлхүү хөгжүүлж ажиллаж байна.
Манай бүлд хэцтэй хэцгүй улаач, бөө гэгээн тархитан, бясалгагч, оюун бодлын хүчтэн, шидийн тамгатан үйл дэмнэгч зэрэг далд ертөнц Тэнгэр оршихуйтай холбогдож, Өвгүд, дээдэстэйгээ харьцдаг олон сайхан Тэнгэр заяат хүмүүс байдаг.
Манай байгууллага 2024 оноос гадаад хамтын үйл ажиллагаагаа хөрш улсууддаа өргөжүүлж, Монгол туургатан, элэг нэгтэн ахан дүүсийнхээ дунд хадгалагдан ирсэн Монгол ухаан, Монгол өв соёл, Монгол өвгөдийн эрдэм мэдлэгийг хамтран судалж, дэлхийн бусад улс орнуудад хамтран хүргэж түгээн, таниулан ажиллаж байна.