top of page
Urguu cover copy.jpg

ТЭНГЭР БЭХИ ӨРГӨӨ

      Манай “Тэнгэр хачу бэхи” компани нь 2014 онд Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө нэрээр албан бусаар эвлэлдэн нэгдсэн хамт олны санаачилгаар үүсгэн байгуулагдсан үйл ажиллагаа дээр үндэслэгдэн

      Бид “Тэнгэр Бэхи өргөө” НҮТББ, Тэнгэрийн сургуулийн “Хөх төрмөс” тэнхимийн багш, хамт олонтойгоо хамтран хүний сүнсгэл биеийн янз бүрийн засал, эмчилгээг хийж, танхимд болон цахимаар сургалтууд явуулж үндсэн үйлчилгээгээ үзүүлэхээс гадна далд ертөнцийн талаар танин мэдэхүйн товч мэдээллүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож буй бөө мөргөл, алтернатив эмчилгээ сонирхогчдодоо хүргэж байна.

      Сүнсний сэрэлт, сэргэн мандалтын энэхүү эринд бид Тэнгэрийн өндөр дээд онгодуудаас өртөөлөн тосож авсан судар номуудаа гадаад хэл рүү хөрвүүлж, дэлхийн хүмүүн төрөлхтний мэлмий, сонорт нь хүргэх болно. Цаашлаад Монгол хэлээр тогтмол явуулдаг олон төрлийн сургалт, лекц семинаруудаа дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг бусад хэлээр орчуулж та бүхэнд хүргэхээр бэлдэн ажиллаж байна.

       Бид гадаадад байгаа монголчууд, Монгол туургатнууд болон бусад Монгол өв соёл, бөө мөргөл, алтернатив эмчилгээ сонирхогч хувь хүмүүс, албан байгууллага, сүнсний сэргэлтийн талаар судалдаг хувь хүмүүс, spiritual community нартай нээлттэй хамтран ажиллана.

      Бид медиа энтертэйнмент боловсролын салбарт подкаст, баримтат болон хүүхэлдэйн кино хийх, метаверс буюу шинээр үүсэж буй платформуудад Монгол өв соёлыг түгээх, боловсруулах хүсэлтэй уран бүтээлч, бизнес сонирхогч хэн бүхэнтэй нээлттэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

     Энэ хугацаанд Тэнгэрийн 15 судрыг Өндөр өвгөдөөс өртөөлөн авч хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон/ ба Тэнгэрийн зарлигаар нийт 1100 гаруй Хөх Мөнх Тэнгэр, 99 тэнгэр, Ай сав оршихуй буюу галактикууд, Таван тив, Сав шим ертөнц, түүнчлэн эрт цагийн төрийн болон эрдмийн өргөөдийн үйлийг эх дэлхийд дахин сэргээх үйлийг хийхийн зэрэгцээ 5 тивийн эздийг аргадах үйл, Их засгийн өршөөлд багтаж, үйлийн үрээс ангижрах гэгээрлийн хөтөлбөрт үйл зэрэг олон арга хэмжээг арга билгийн эрдэм, хүчийг нэгдүүлэн хийж, сургаж, таниулж явна.

     Мөн удмын, голомтын галын засал, махбод бие ба сүнсгэл биеийн олон төрлийн эмчилгээнүүдийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутгуудаар явж хийн, нийтэд таниулсаар байна.

Collaborateurs de Tenger Bekhi
Equipe Tenger Bekhi
public cours donné à Tenger Bekhi

“ХайХэм I, II” домнохуйн өргөө

  • Facebook

    Бид 2022 оноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулахаар “ХайХэм I” домнохуйн өргөөгөө Төв аймгийн Аргалант сумын Молцог элс хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байгуулан мөн “ХайХэм II” домнохуйн өргөөг 2024 онд Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байгуулан ажиллаж байна.

     Манайхаас зохион байгуулдаг Тэнгэрийн үйлүүдэд та болон таны гэр бүл хамт олныг Монгол улсад хүрэлцэн ирвэл хамруулах боломжтой. Эдгээр арга хэмжээнд тодорхой төвшний мэдлэгтэй, алтернатив эмчилгээ, далд ертөнцийн талаар чин сэтгэлээсээ суралцах хүсэлтэй итгэл өвөртөлсөн гэгээрлийн зам мөрийг сонгосон гэрлийн ажилчин сонирхогчид, бариач, засалч, бясалгагч хэн бүхэнд нээлттэй. Сургалт хөтөлбөр, эрчим ховс, сүнс сэтгэл заслын эмчилгээ, дом засал бүхий үйлүүдэд биечлэн оролцож, манай тансаг сайхан орны Хасын эрчимт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан үйлчлүүлэхийг урьж байна. Хэрэв танд ганцаарчилсан үйлчилгээ, тусгайлсан засал хэрэгтэй бол бидэнд хүсэлтээ цахимаар чөлөөтэй ирүүлж болно.

       Та Тэнгэр болон далд ертөнцийн талаар илүү их мэдлэгтэй больё гэвэл манай Монгол дахь “ХайХэм I,II” амралт сувилалд ирж бусад үйлчилгээнд хамрагдах боломжтой.

       3-14 хоногийн эмчилгээ буюу ой мод, элс, агуй, уулс бүхий байгалийн үзэсгэлэнт газарт явагддаг түргэвчилсэн эмчилгээ

       Монгол өв соёлоос бүрдсэн алтернатив эмчилгээнүүдийн төрлөөс та бүхэн хэрэгцээт эмчилгээ үйлчилгээг сонгож, Далд ертөнц, Тэнгэр ухааны мэдлэг олох сургалтуудыг манай цахим сайтаар орж сонирхоорой. Бид олон нийтийн мэдээллийн сүлжээнүүд болох: Facebook, Instagram, YouTube, Linkedin сувгууд болон сургалт, вэбинар явуулдаг цахим платформуудаар сургалтуудаа түгээдэг.

Galeries photos

ХӨХ ТӨРМӨСИЙН СУРГУУЛЬ

  • Facebook

     2022 онд Монголын Тэнгэр үзэлтний Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Дагва овогтой Уламбаярын санаачилгаар Тэнгэрийн сургууль байгуулагдахад “Тэнгэр бэхи өргөө” Төрийн бус байгууллага дэмжиж, Номтын тэнгэрийн их өргөөний “Хөх Төрмөс”-ийн сургуулийг байгуулалцаж өнөөдөр өргөөний багш гишүүдтэйгээ өв соёлоо түгээх, соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлэн явуулж байна.

     Хөрст алтан дэлхийд Номтын тэнгэрийн 16 их өргөөний буурь болоод голомт өдгөө энэ нартад бий. Эдгээр 16 өргөөний голомтыг дахин сэргээх үйлийг 2017 онд хийж дүүргэсэн. Эдгээр 16 өргөөний цөөхөн нь Монгол улсын хилийн дотор үлджээ.

Номтын тэнгэрийн нэгэн өргөө “Тэнгэр хачи бэхи” нэртэйгээр  Австрали улсын Улура хадны энгэрт оршиж байжээ. Хүн гүрний үед үйл ажиллагаагаа доорх зохион байгуулалтаар явуулж байжээ. Үүнд:

  • ·         Гүнжидийн сургууль (Тэнгэр хачи бэхи сургууль, Улура хад, Австрали улсад байсан)

  • ·         Хатдын сургууль

  • ·         Ноёдын сургууль

  • ·         Жанждын сургууль

  • ·         Гамшгаас хамгаалах сургууль гэх мэтээр сургалтууд явуулж байсан юм.

Дараа нь 12-р зууны үед Өүлэн үжин хатан Хан Хэнтий нуруунд Төрийн сургууль байгуулж байжээ. Чингис хааны зарлигаар Хөх Төрмөсийн сургууль байгуулагдаж, Тататунга, Юлүй Чуцай, Мачиха зэрэг эрдэмтэн багш нар хичээл зааж байсан. Их Монгол улсын үед Хөх Төрмөсийн сургууль үйл ажиллагаагаа доорх зохион байгуулалтаар явуулж байжээ.

Үүнд:

  1. Хэл зүйн өргөө

  2. Хүчтэнүүдийн өргөө

  3. Багш цолтнуудын эрдмийн өргөө

  4. Арван түгээмлийн нартын өргөө

  5. Уялгын онолын өргөө

  6. Ёс сахиулагчдын өргөө

  7. Хууль сахиулагчдын чанга дэгт өргөө

  8. Сургаалын̆н өргөө

  9. Анагаахуйн өргөө гэх мэтээр сургалтууд явуулж байсан юм.

inauguration école Khurkh Turmus
inauguration école Khurkh Turmus
inauguration école Khurkh Turmus

Хамт олон

Festival cover 1 copy_edited.jpg

Бөөгийн Фестиваль

Nom cover copy_edited.jpg

Сударууд

Нийгмийн сүлжээ

50 copy_edited.jpg

Гадаад, дотоод үйлүүд

bottom of page