top of page

Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ

ХОВСЫН ТҮҮХ
(">" дээр дарж доорх хуудасууд руу орж, "v" дээр дарж хуудасаа хаана уу)
I. ТҮҮХ
Баримтаар бол ховсын тухай ойлголт 3000 гаруй жилийн өмнө дэлгэрсэн гэж үздэг. Ховсыг Эртний Египет, Энэтхэг, Төвдийн тахилч нар, Дорнын эмч нар, хожим эртний Грек, Ром улсын эмч нар анагаахын салбарт эмчилгээний арга болгон хэрэглэж байсан.

Угсаатны зүйч Мирча Элиаде Өмнөд Америк, Солонгос, Сибирь, Төвд зэрэг орнуудад өргөн хэрэглэгддэг ховс хэмээх нь трансын төлөв юм байна гэдгийг анх олж мэдсэн. Дундад зууны эмч Ибн Сина хүн харцаараа юмс үзэгдэлд нөлөөлөх чадвартай болохыг илрүүлсэн. Тэр мөн өөрийгөө ятган итгүүлэх тухай ойлголтыг анх гаргаж ирсэн.

18-р зууны үед Европт Антон Франц Месмер /Герман/ гэгч эмч, эрдэмтэн ховс бол “амьтныг соронздох үзэгдэл” юм гэсэн онолыг боловсруулан, соронзон эмчилгээг дэлгэрүүлсэн. 1784 онд Месмерийн сурагч, Францийн язгууртны гэр бүлээс гаралтай бригадын гене рал Армен де Пюисегюр (1751—1825) ховсоор эмчлэхийн тулд өвчтөний̆ биед гар хүрэх шаардлагагүй юм байна гэдгийг олж тогтоосон. Тэр өвчтөнөө ховсын “сомнамбулизм” (гаднаас нь харахад унтаж буй мэт) төлөвт оруулахад өвчтөн өөрийн өвчний шалтгааныг хэлж байсан.

1813 онд Португалийн католик сүмийн ширээт лам Фариа (1756—1819) “Ухамсартай унталтын шалтгаан” гэсэн ном бичиж түүндээ ховс нь соронзлогдох үзэгдэл биш харин ховсдогч өөрийн ур чадвараа ашиглан өвчтөний дур сэтгэлийг илбэдсэний үр дүнд трансад орох үзэгдэл гэж тайлбарласан. Фариа лам өвчтөнийхөө нүд рүү нэвт ширтэж байснаа, унт гэдэг тушаалыг огцом өгмөгцөө мөрийг нь цохиод сандалд хүчээр суулгах арга хэрэглэдэг байсан. Эсвэл ямар нэг юмыг удтал ширтүүлдэг байсан. Тэр мөн өвчтөнүүдээ хий юм харах, сонсох, үнэртэх төлөвт оруулж чаддаг байсан байна.
1819 түүний шавь Жюль Дени Дюдоте өвчтөндөө ховс хийн, өвдөлт мэдрэхгүй болгож шүдийг нь авах, хагалгаанд оруулах үйлчилгээг чөлөөтэй үзүүлдэг байсан. Тэр олон тооны хагалгаа хийсний дотор өвчтөний хөлийг тайрах хагалгаа хүртэл багтаж байв. Голландын мэс засалч Жэймс Эсдэйл Месмерийн ховсын соронздох техникийг ашиглан хагалгаа хийхээс гадна эм тариагүй эмчлэх аргыг боловсруулж, өвчтөндөө хэрэглэдэг байсан.

“Ховс” гэдэг нэр томьёог 1820 онд Месмерийн сурагч Этьен Феликс анх гаргаж ирсэн. 1842 онд Английн эмч Жэймс Брэйд гялгар зүйл дээр харцаа тогтоон удаан хугацааны турш тасралтгүй харвал хүний бие болон ухаан санаа ховсын төлөвт ордог болохыг батлан үзүүлжээ. 1859 онд франц эмч Поль Брок “Ховсын мэдээ алдуулагчтай Мэс заслын шинжлэх ухааны академи”-ийг тэргүүлэх болсон байна. Ховс янз бүрийн байдлаар тайлбарлагдан хөгжихийн хэрээр 3 урсгал бий бол сон.

Парисын нэгэн томоохон эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан мэдрэлийн эмч Жан Мартен Шарко ховсын хэд хэдэн техникүүдийг шинээр бий болгосон. Түүний аргууд ховсчдын дунд ихээхэн дуулиан тарьж байсан ба тэр хүнийг ховсод оруулахдаа гэрэл, дулаан, агаарын даралт, цахилгаан цэнэг, соронз, металл, эм тан, чичиргээ зэргийг ашигладаг байв.
Янз бүрийн эд зүйлсийн тусламжтайгаар хүнийг ховсод оруулах нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд хүний махан биеийг эмчлэх бүрэн чадвартай гэдгийг нотлон харуулж чадсан учир удалгүй түүний техникүүд албан ёсоор зөвшөөрөгдсөн эмчилгээний аргад тооцогдсон. 1881 онд Ж.М.Шарко эмч Парисын шинжлэх ухааны академид илтгэл тавьснаар ховсыг шинжлэх ухааны салбар болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан гэгддэг.
Нэнсийн /ховсод суурилсан сэтгэл мэдрэлийн төвийн тэргүүн/ талынхан Шарко эмчийн аргуудыг удтал үгүйсгэж байсан ч үр дүнтэй болох нь яах аргагүй батлагдсан учир төдөлгүй хүлээн зөшөөрч тэд хамтран ажилласнаар ховсын шинжлэх ухаан хүчтэй хөгжиж эхэлсэн.

20-р зууны эхээр ховсын хөгжилд оросын нэрт эрдэмтэн судлаач Владимир Михайлович Бехтерев и Константин Иванович Платонов нар үнэтэй хувь нэмэр оруулсан. Платонов Ховсын эмчилгээний эрдэм шинжилгээний лаборатори байгуулж, олон тооны туршилтуудыг хийж, эмчлэгдэх боломжгүй гэгдсэн олон өвчнийг эмчилж байсан.
Төрөлхийн тэргэнцэртэй хүнийг хөл дээр нь босгож, золгүй явдлын улмаас хараагүй болсон хүнд хараа оруулж байсан.
1896 онд В. М. Бехтерев ховс ашиглаж, гэрчийн нотлох баримтыг хэлүүлж авсан гэж буруутагдан алуулсан Буравов гэгч тариачин эрийн шүүх хуралд шинжээчээр орж байжээ. Саратов хотод сэтгэл зүйч, ховсчин Михайл Павлович Кутанин ховсын сургуулийг байгуулж, баруун Европт олж авсан туршилгаа түгээж эхэлснээр тэр Оросын гэгдсэн ховсын урсгалыг бий болгосон. Тэр нэгэн зэрэг хэдэн арван хүнийг ховсод оруулж эмчилгээ хийдэг байсан.

Сэтгэл судлалын ухааныг үндэслэгч Зигмунд Фрейд Парис хотод Нэнсийн ховсод суралцаж, ховсын эмчилгээг нийтэд түгээхэд хичээн зүтгэж, хэд хэдэн судалгааны бүтээл, ном бичсэн. Тэр ховсыг сэтгэл засалд өргөн ашиглах болж, улмаар сэтгэл засалд зарцуулах үлэмж цаг хугацааг ховс ашигласнаар богиносгох боломжтойг харуулсан. Ингэж тэр ховсын эмчилгээг өргөжүүлж, «регрессийн ховс», «прогрессын ховс» и «сэтгэл засал» гэж нэрлэгдэх чиглэлүүдийг бий болгосон.
Дейв Элман олон эмч нарыг ховсод сургаж, ховсоор өвчтөнөө эмчлэх аргад сургасан. Тэр хоромхон зуурт ховсын гүн төлөвт буюу гүн трансад оруулах аргыг нээсэн. Түүний энэ аргыг Элманы удирдамж гэх ба дэлхий нийтэд өргөн хэрэглэгдэж байна.

Милтон Эриксон дайны дараа олон нийтэд танил болсон хамгийн нэр хүндтэй ховсчин гэгддэг. 1923 он ховсын нэгэн сругалтад хамрагдсаныхаа дараа тэр ховсыг онцгойлон судлах болж, хэд хэдэн илтгэл тавьж, ном товхимлууд хүртэл гаргажээ. 1960-аад онуудад Эриксоны ховс гэсэн эмчилгээний аргуудыг боловсруулж үлдээсэн.
Эриксон үйлчлүүлэгчийг оношлохдоо хамаг цагаа зарцуулж, харин ховсын эмчилгээнд маш бага цаг зарцуулдаг байсан гэгддэг. Тэр үйлчлүүлэгчийнхээ зан төлөв, ахуй амьдрал, нийгмийн байр суурь, сэтгэл зүйн насыг голлон анхаардаг байсан байна. 1950 онд Эриксон Америкийн эмнэлгийн ховсын нийгэмлэг, 1957 онд клиникийн ховсын нийгэмлэгийг байгуулсан.
Саяхан 1980 аад оны сүүлээр сэтгэл засалч, мэс засалч, А.М.Кашпировский зайнаас ховс хийж, сэтгэл заслын эмчилгээг хийж эхэлсэн. 25 жил сэтгэл мэдрэлийн /Шархад/ эмнэлэгт ажилласан эмч хүн. Хагалгааны үеэр наркозод ордоггүй өвчтөнүүдэд ховс хийдэг байсан. Энэ хүн одоо амьд мэнд байгаа.
Зигмунд Фрэйд (1856 - 1939 ) нь Австрийн мэдрэлийн эмч, алдарт сэтгэл судлаач байсан. “Сэтгэл судлалын эцэг" гэдгээр түүнийг сайн мэддэг. Хүмүүсийн ухамсаргүй хийдэг үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр эзэлдэг.
Тэр 6 хүүхэдтэй байснаас хамгийн бага охин Анна Фрейд нь алдартай сэтгэл судлаач болжээ. Тэр Еврей үндэстэн байсан учир Гит лер түүнд дургүй байсан ба түүнийгээ илэрхийлж, номуудыг нь олны нүдэн дээр шатаалгаж байсан гэдэг. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг янз бүрээр оролддог байсан гэдэг. Төрсөн дүү Юлиус нь найман сартайдаа нас барсанд Фрейд өөрийгөө буруутгасан ба хожим энэ тухайгаа “Буруутай гэх мэдрэмж сэтгэл мэдрэлийн олон төрлийн өвчний эхлэл болдог” гэж бичсэн бий.
Ингэхдээ тухайн хүний бага нас аз жаргалтай, эмгэнэлтэй байсан эсэхээс үл хамаардаг гэжээ. Фрейд боловсролтой ээжийнхээ ачаар багаасаа грек, латин, франц, англи, итали, испани хэлээр ярьж, яруу найрагч, философич, жүжгийн зохиолчдын сонгодог бүтээлийг уншдаг байжээ. Фрейд анагаахын сургуульд орохдоо төгсөөд эмч болно гэсэн хүсэлгүй байсан ч мөнгө хэрэгтэй байсны улмаас мэдрэлийн эмч хийхдээ сэтгэцийн өвчтөнүүдтэй ажиллаж, ховсыг эзэмшсэн байна.
Сүүлдээ ховсоор бүхнийг эмчилж болохгүй нь гээд өөрийнхөө аргыг гаргаж ирсэн нь сэтгэл засал юм. Сэтгэл заслын аргыг шинж лэх ухаанчаар нэвтрүүлсэн нь анагаахын салбарт том хувь нэмэр болсон гэгддэг. Фрейдтэй ажлын чадвараа дээшлүүлэхийн тулд кокайн хэрэглэдэг байжээ. Тухайн үеийн эрдэмтэд кокайныг мэдрэлийн гаралтай өвчин, зүрх судасны өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэж үзэж байсан гэх баримт бий.
Зигмунд Фрейд дараа нь энэ бодисыг өвчин намдаах өндөр үйлчилгээтэйг олж тогтоосон. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэнгүүт үүсгэн байгуулсан Психоанализийн нийгэмлэгийнх нь үйл ажиллагаа суларч, шавь нар нь үзэл бодол зөрөлдсөний улмаас холдож, үйлчлүүлэгчдийнх нь тоо цөөрсөн учраас сэтгэл гутралд орсон байдаг. Энэ үед тэр психоанализын шинэ аргыг өөр дээрээ туршсан. Фрейд сэтгэл мэдрэлийн эмч, неврологич Шарко дээр дадлага хийж байхдаа ховсоор стери өвчнийг эмчилж болох юм гэдгийг олж харсан явдал юм.
Милтон Эриксон төрөлхийн харааны бэрхшээл буюу гэрэл ялгадаггүй, дууны өндөр ноотуудыг сонсдоггүй, хөгжимд онсголгүй нэгэн байсан. Хүүхэд байхдаа үл суралцах өвчин буюу дислекси өвчинтэй байсан гэдэг.
Гэсэн хэдий ч 17 настайдаа тэр полиомилет /нуруу нугасны саажилт/ өвчнөөр шаналж байсан ч өөрөө бий болгосон нөхөн сэргээх эмчилгээг өөртөө хийснээр эрүүл хүн мэт амьдарч чадсан юм. Тэр олон жил полиомилет өвчнөөр шаналсан тул ХБХ-ний сандалд сууж, тал саажсан юм. Гэвч насан туршдаа ХБХ байхгүйн тулд тэр сэтгэл заслын эмчилгээний шинэ урсгалыг бий болгож, трансад орж, хурц тод хэллэг бүхий ховсын шинэ хэлбэрийг бий болгож, өөрийгөө бүрэн эмчилж чадсан юм.
Милтон Эриксон бол анагаахын шинжлэх ухааны доктор, Эмнэлгийн ховсын Америкийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч, Америкийн сэтгэл мэдрэлийн нийгэмлэгийн гишүүн, сэтгэл зүйн эмгэгийн Америкийн нийгэмлэгийн гишүүн, сэтгэл засалчдын Америкийн нийгэмлэгийн гишүүн байсан. Түүний нэрээр эмнэлгийн ховсын Америкийн холбооны дэргэдэх сургалтын сан нэрлэгддэг.
М.Эриксон «Миний дуу өөрийн тань сонсох дуртай хөг аялгуу, шувуудын жиргээ, салхины исгэрээ, навчсын сэржигнээн, хүрхрээний чимээ болон хувирч болох юм” алдартай үгийг хэлж, ховсрд үгийг хүчийг хэрхэн ашиглах боломжтойг харуулсан.
Мильтон Эриксон эмчид архины цагаан солио туссан нэгэн сэтгүүлч тусламж эрэн очжээ. Архинаас гарах гэж олонтоо тэмцсэн боловч үр дүнд төдийлөн хүрээгүй гэдгээ ч хэлж. Тэгтэл Эриксон эмч “Та гадаа байгаа кактус цэцгийг хоёр цагийн турш ажиглаад яв даа” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн байна.
Түүний нээсэн трансын төлвийг Эриксоны ховс гэж нэрлэдэг. Бидний амьдралын ихэнх цаг хугацаа биднээс үл хамаарах нөхцөлт бус рефлекс дээр суурилдаг гэж тэр хэлдэг байсан.
II. МОНГОЛ ӨВГҮДИЙН ЭРДЭМ - ХОВС
Энэ Дэлхийд амьдарч байгаа хүн бид одот тэнгэртэй, сансар огторгуйтай, далд ертөнцтэй маш олон аргаар холбогдож байдаг. Жишээ нь. улаач болох, сахиус залах, бясалгал хийх, йог хийх, мөргөл залбирал үйлдэх, тэмдэгт ашиглах, бөө гэгээн тархиар холбогдох, оюун бодлын болон тарнийн хүчээр холбогдох гэх мэтчилэн олон арга бий. Эдгээрийн нэг нь ХОВС бөгөөд маш хүчтэй арга юм.
Хүн бүгд сүнстэй гэдгээ мэддэг болсны зэрэгцээ сүнсээ цэвэр ариун, тэнхлүүн байлгах ёстой гэдгээ ухаарч эхэлж байна. Мөн бүгд л мэдрэмж сайтай, зөнтэй, мэлмийтэй, болж өгвөл муугүй увдистай шидтэй болохыг хүсдэг болж байгаа нь нууц биш.
Энэ бол маш сайн хандлага. Махан бие нь 5 мэдрэхүйтэй шиг сүнс ч мөн нүдтэй, чихтэй, амтай, сонортой, хүртэхүйтэй бөгөөд далд ертөнцөөс, чинадаас авсан хэл чимээ, мэдээллээ эзэндээ үргэлж л дамжуулж байдаг.
Ховсын тусламжтайгаар хүн бүр далд ертөнцтэй холбогдож, өөрийн зөн билгээ сайжруулж, махан биедээ хэрэгтэй эрчмүүдийг байгаль дэлхий, од эрхсээс хурааж, сүнсээрээ дамжуулан чинад оршихуйтай, сүнсний ертөнцтэй, уг гарвал, удам угсааныхаа өвгүдтэй, харь гаригийнхантай холбогдож, танин мэдэхүй, авьяас билиг, уран зөгнөл, чинад мэдлэг, дээд оюуны сангаас хүртэх боломжтой байдаг.
Улаачийн тамга, бурхдын тамга, бөө тархины тамга, сахиусны тамга гэдэг шиг маш олон хүмүүс ховсын тамгатай байдаг ба ховсод орж тамгаа идэвхжүүлснээр далд ертөнцийн холбоос нь сайжирч, зөн нь нээгдэж, сүнснийх нь хүч чадал нэмэгддэг юм.
Бидний хэн нь ч махан биеийнхээ хувьд сул дорой биетэй, өвчин ээрсэн, сохор доголон байхыг хүсдэггүй шиг сүнс ч мөн эзэн нь зөнгүй, хүчгүй, шидгүй, билиг авьяасгүй байхыг хүсдэггүй.
Хүн та бид энэ дэлхийд махан биеийнхээ тусламжтайгаар мөнхийн гэгддэг сүнсэн биеэ л хөгжүүлэх гэж, эрдэмд боловсрох гэж, гэгээрэлд дөхөх гэж л ирж мэндэлсэн.
Хүн та бид энэ дэлхийд махан биеийнхээ тусламжтайгаар мөнхийн гэгддэг сүнсэн биеэ л хөгжүүлэх гэж, эрдэмд боловсрох гэж, гэгээрэлд дөхөх гэж л ирж мэндэлсэн.
Ховс хүний тархинд асар богинохон хугацаанд чинад эрчмүүдийг буулгаж, тархийг засаж, хүчжүүлж өгдөг ба тархины, сэтгэцийн, оюуны хомсдолын, хөгжлийн бэрхшээлийн маш олон өвчнүүдийг ховсоор л эмчилдэг. Ховсоор удмын хараалаас эхлээд бүх төрлийн заслыг хийж болдог.
Монгол өвгүд дээдсээс үеийн үед өвлөгдөж, өртөөлөгдөж ирсэн гайхамшигтай эрдмүүдийн нэг бол яах аргагүй ховс юм. Ховсын цаана тэнгэрийн асар том хүч байдаг. Хүн бүхэн тэнгэртэйгээ, угсаа гарвалтайгаа холбогдож, сэрж, сэхээрч байгаа энэ цаг үед та ч бас боломжийг бүү алдаарай.
III. ХОВСЫН ЭРДЭМТ БААТАР
Ховсын Эрдэмт баатар нь одоогоос 3500 жилийн өмнө амьдарч байсан ДээдЭс бөгөөд манай өртөөлөн буулгасан Номтын Их Тэнгэрийн Гучин Гурван Баатрын тухай сударт Ховсын Эрдэмт баатрын тухай өгүүлсэн байдаг.
IV. ХОВСЫН ТӨЛӨВҮҮД
Beта төлөв
Биеэ бүрэн мэдэрнэ.
Альфа төлөв
Трансын хөнгөн төлөвт орно.
Хүүхэд насны дурсамж, эмзэг үеэ санаж чадна. Тамхинаас гарах, илүүдэл жингээ хаях хөтөлбөр суулгах боломжтой.
Тета төлөв
· Орчноо мэдрэхээ байх, дээд ухамсар сэргэх, зөнгүүд хүчирхэгжих төлөв, өөрийн ховс, асал эмчилгээний ховс (эмчилгээнд хавдар засал, хар тамхи, архи мөн сэтгэцийн эмгэгүүд энд засагдана).
Дельта төлөв
Гүн унтана. Өөрийн ховс, засал эмчилгээний ховс, нойргүйдэл.
Гамма төлөв

V. ХОВСОД БЭЛДЭХ
Манай эмчилгээний үеэр хүн ховсод сүнсгэл биеэр, билгийн тархи, тархины биеүдээр ордог. Ховсод орсноор хүний сүнс өөрийн сүнсний оршихуйтай бүрэн холбогдох холбоосоо сайжруулж, сүнсэн биеийнхээ чадварыг сэргээдэг юм.
Ингэхэд:
Сүнс – оройн хүрдүүд идэвхжинэ.
Билгийн тархи – далд ертөнцтэй холбогдох холбоос нь сэргэнэ.
Аргын тархи, билгийн тархины тэгш хэмт ажиллагаа алдагдана.
Зарим доод хүрдний ажиллагаа суларна. (үржихүйн хүрд)
Ховсын үед махан бие амарч сүнсгэл бие нь эмчлэгддэг тул унтаж амраад эрчим авсан мэдрэмж хамгийн үр дүнтэй илт мэдрэгддэг юм. Бид ховсыг доорх техникийн дагуу хийдэг:
Сүнсний цэвэрлэгээ
Хүрдний цэвэрлэгээ
Ховсын сувгууд нээх
Ховсод оруулах
Эрчим өгөхie
Та ховсод орох зорилгоо тодорхойлно.
Махан болоод сүнсгэл биедээ цэвэрлэгээ хийх
Сүнсгэл биедээ эрчим хураах
Зөнгөө сайжруулах
Өөрийгөө засах
Стрессээс гарах
Эмчилгээ хийх
Ховсод орох хувийн бэлтгэлээ базаана.
Нам гүм, гэрэлгүй эсвэл гэрэл багатай орчныг сонгоно.
Удаан хэвтэх/суухад эвтэйхэн байрлал сонгоно
Хэвтэхийг зөвлөдөг
Дулаан бүтээлэг бэлдэнэ
Зарим хүмүүс өглөө эрт, зарим хүмүүс үдэш ховсод илүү сайн ордог тул өөрийн онцлогийг тооцож, цагийг товлох хэрэгтэй
Нүдээ гэрэл нэвтрэхгүй зүйлээр бооно, эсвэл нүдний хаалт хэрэглэнэ
Дэргэдээ лаа бэлдсэн байна
Хөнгөн хоол идсэн байна
Ховсын өмнө болон дараа нь муу үг хэлэхгүй, муу бодол бодохгүй эерэг хандлагатай байна.
bottom of page