top of page

1. СҮНС СЭТГЭЛ ЗАСЛЫН ХОВС ЭМЧИЛГЭЭ

ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА

Бид далд ертөнцийн талаар гүнзгий мэдлэгтэй болохыг эрэлхийлж хүмүүний сэтгэл судлал, сүнсний ертөнцийн талаар судалж буй манай бусад сургалтуудад суусан хүмүүсийг сүнс сэтгэл заслын талаар тодорхой мэдлэг олгох, сэтгэл гутралын эмгэгүүдээс салгах олон төрлийн эмчилгээ заслын арга техникүүд заах сургалт гаргасан билээ. Хүмүүний сүнсэн бие нь байнга гэмтэл авч байдаг Энэ гэмтлүүдийн цаад учир шалтгаануудыг мэдэж судлах нь сүнс сэтгэл заслын эрдэмд суралцаж буй хүн бүрийн мэдэх ёстой эрдэмд орно. Иймд энэ гэмтлээс яаж засаж салгах аргуудыг ховсын техникээр хийж, сүнсний цэвэрлэгээ, хүрдний заслууд, сүнсэн биеийн төрлүүд, сүнсэн биед хэрэгтэй эрчмүүд гэх мэт мэдлэгүүд олгох болно.
Хүний биед амин, цусан, үйлийн, махан, ясан гэсэн 5 сүнс бий. Амин сүнс хүний амин эрчмийг тогтоон сэлбэж, хамгаалж байдаг. Цусан сүнс ихэвчлэн ээжийн талын удам угсааны өндөр ижийд, эцгүүдээс заяагдсан хүний махан биеийн цусны эргэлт, гол судсыг хариуцан оршиж, цусны урсгал, шим тэжээл дамжуулах үйл явц, эд эсийн нөхөн төлжилт зэргийг зохицуулж байдаг. Мөн бодлын хүчийг идэвхжүүлж байдаг сүнс юм. Үйлийн сүнс бол хүний тархины бодох сэтгэх, шийдэл, хариултыг эрэн хайх зэрэг үйлийг хариуцан биеэс байнга орж гарч байдаг мэдээллийг олж ирдэг сүнс юм.
Манай хамт олон "Сүнс, сэтгэл заслын ховсыг таны Сэтгэлийг анагаах, сэтгэлийг засах, далд ертөнц болон сүнсний талаар нэлээн гүнзгий мэдлэгтэй таны сэтгэлийн таагүй мэдээллийг арилгах зорилгоор хийдэг.
Сүнсэн биеийн цэвэрлэгээ далд ухамсар засах сэтгэл биеэр ховсод оруулж махан болон сүнсгэл биед дутуу байгаа эрчим Огторгуйн орон зайдаас буулгаж өгнө. Сүнсний засал нь хүний биеийн 5 сүнсийг цогцоор нь засах засал юм.

bottom of page