
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
12. ХАЙР, АЗ ЖАРГАЛЫН ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ АНАГААХ ХАЙРЫН ХОВС
Ховсын боломж үнэхээр хязгааргүй. Тэдгээр боломжуудаас бид ховс сонирхогчдын ''Огторгуйн ховс'' бүлгэмд бага багаар таниулсаар ирсэн. Энэ удаад бид та бүхнийг хайрын ховсод оруулах талаар танилцуулж байна.
Энэ хорвоогийн хамгийн аугаа мэдрэмж, хамгийн гэгээн зүйл бол хайр. Гэхдээ хүн бид хайрын мөн чанарыг тэр бүр бүрэн таньж чадаагүйн улмаас хайрыг өнгөц ойлгон төсөөлж, өөр бусад мэдрэмж, хүсэл, тачаал, шунал, хармын сэтгэл, хорын сэдэл, зан үйлтэй хутган эндүүрэх нь цөөнгүй.
Хайр өөрөө сэтгэлийн өнгө гэрэл, үйл хөдлөлийг илэрхийлж, ''хийсвэр'' төлөвт эрчим мэдээлэл хэлбэрээр бидний далд ухамсарт буюу бүр тодруулбал сүнсгэл биеийн уураг тархинд, зүрх сэтгэлд оршино. Тиймээс яг сүнсний хувьд хайрын мөн чанар нь бурхан багшийн хэлсэнчлэн тэнгэрлэг гэгээлэг, ямар ч нэхэлгүй тийм ариун хайр байдаг. Бид тийм хайруудын нэгийг эцэг эхийнхээ хайртай зүйрлэдэг.
Хайр хүнийг бүрэн өөрчлөх, дотоодод байгаа авьяас билгийг нь нээх, далдад буй шавхагдашгүй хүчийг нь таниулах маш хүчтэй хөдөлгүүр байж чаддаг. Хайрын хүчээр хүн төсөөлж чадаагүй олон зүйлсээ хийх боломжтой болдог, Өвчтэй хүний хувьд бүр эв эрүүл сав саруул ч болох боломж олгодог тийм аугаа хүч бол хайр л юм.
Энэ удаад бид та бүхнийг Хайрын ховсод оруулж, амьдралынхаа ариун нандин торгон мөчүүдтэй дахин учрах боломжийг олгож байна. Хайрын ховсын үед та бүхэн заавал амьд хүнтэй бус нас барсан аав ээж, ахан дүүс, өвөө эмээ нартайгаа ч уулзаж мэднэ. Өөрийг чинь хамгийн ихээр хайрлаж байсан тэр л хүмүүстэйгээ ч уулзаж магад.
Хайраар жигүүрлэж амжилтад хүрсэн олон хүмүүсийн гайхамшигтай түүхүүд бидний сонорт хүрч, бахархал үлгэр дуурайлал болж, урагшлах хүч өгч байдаг.
Энэ хорвоогийн хамгийн нандин мэдрэмж, хамгийн ариун дээд хүсэл, хамгийн уярам зөөлөн сэтгэлийн хөг аялгуу бол хайр. Бусдаар хайрлагдах, бусдад үгүйлэгдэх, бусдад хүндлэгдэн дээдлэгдэн явах тэр л торгон мэдрэмж, тэр л үнэ цэнтэй агшин бүхэн бидэнд хайрыг мэдрүүлж байдаг.
Аугаа хайрыг мэдэрсэн хүн тэр л хайраараа жигүүрлэгдэн гэрэлтэж, бүтээж, тэмүүлж амьдардаг. Хайрыг хүн зүрхээрээ мэдэрдэг. Хайр зүрхэнд асан дүрэлзэх хүч, гал, гэрэл гэгээ бүхнийг өгч, амьдралд ирлэж, хурцалж, урам зориг, сэтгэлийн хат тэнхээг өгч байдаг.
Таныг эмчлэх, анагаах хамгийн хүчтэй эм бол хайр юм шүү. Та бүхний амьдралд тохиолдоод байгаа саад бэрхшээл бүхэн магадгүй хайр дутсаных, эсвэл хайраа дутуу үнэлснийх, эсвэл хайраа бүрэн таниагүйнх, эсвэл хэн нэгнийг дутуу хайрласных юм биш биз?!
Нар, сар, эх дэлхийгээ хайрлацгаая.
Цэвэрлэгээний ховс 5 зөнг идэвхжүүлэх ховс, Хайрын ховс, Дэлхий ээж буюу Ногоон дарь эхийн ивээл дор хийгдсэн Аз жаргалын ховс, Саран ээж буюу Цагаан дарь эхийн ерөөл дор хийгдсэн.
Хүсэл мөрөөдлийн ховс, Наран ээж буюу Нархажид бурхны энэрэл дор хийгдсэн.
