
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
3. ДАЛД УХАМСРЫН ЗАСАЛ ХОВС ЭМЧИЛГЭЭ
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
Сэтгэлийн маш олон өвчин, зовуурь, эмзэглэл, шаналал явсаар байгаад эмгэгшээд, урхагшаад ирэхээрээ махан биеийн өвчин болж хувирдаг.
Сэтгэлийн өвчин эмгэг гэдэгт: уур бухимдал, стресс, депресс гомдол цөхрөл, хорсол үзэн ядалт ганцаардал, үл ойлголцол, үл нийцэл айдас, түгшүүр, цочрол, паник уйтгар гуниг, харуусал, гашуудал гутрал, гуньхрал, санаашрал, бэтгэрэл гадуурхал, шоовдорлол, ялгаварлал дээрэлхүүлэх, хүчирхийлэлд өртөх, дорд үзэгдэх сэтгэл хоосрох, амьдрал утга учиргүй мэт санагдах, амиа хорлох бодол сэдэл төрөх, залхах, бууж өгөх зүхэл, занал, өсөрхөл, нүд үзүүрлэх, адлах өөртөө үл итгэх, лорд үзэх, өрөөл бусдаар итгэлээ эвдүүлэх урвах, шарвах, бялдуучлах, зусардах шаралхах, хоролхох, атаархах, жөтөөрхөх эгдүүцэх, зэвүүцэх, дургүйцэх бардамнах, сайрхах, гайхуулах, ихэрхэх биеэ тоох, цэцэрхэх, өөрийгөө хэт өргөмжлөх ашиг хонжоо хөөх, хонжих, монжих, шулах хумслах, хуурах, мэхлэх, худал ярих шунах, сувдаглах, ховдоглох, хомхойрох зулгуйдах, хөөрөгдөх, дөвийлгөх, худал магтах Хоёр нүүр гаргах, ая тал засах, зулгуйдах .... гэх мэт хүний араншны 550 төрлийн бугшмалаас үүссэн сэтгэлийн өвчин, эмгэгүүд багтана.
Энэ л хүний араншны 550 төрлийн бугшмалаас үүссэн сэтгэлийн өвчин, эмгэг, махан биеийн зовуурь зүдүүрийг багтаадаг.
Өдгөө бидний дунд сэтгэлийн өвчин, сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн эмгэгээс үүдэлтэй махан биеийн олон төрлийн өвчлөлтүүд, амьдралын олон асуудал, бэрхшээл, зөрчлүүд түгээмэл байна.
Сүнс сэрэхэд, сэрсний дараа гэгээрэлд зоригдоход гол чөдөр тушаа болж буй зүйлс бол сэтгэлийн амар амгалан бус байдал, бохир сэтгэл, муу төлөвшил, буруу хандлага, далд ухамсрын сөрөг кодлол гэх мэт олон хориг юм. Боломжгүй зүйл гэж байдаггүй учир энэ бүх эмгэг болоод муу зуршлыг засах боломж бас бий. Бүх зүйл үндэстэй, тэр үндэс нь хүн бидэнд өөрт нь л буй.
Хүний араншны эдгээр олдмол эсвэл төрмөл голомтыг засах аргыг бидний өвгүд маш сайн мэддэг байсан ба түүнийг Сүнс, сэтгэл засал, эсвэл энэ цагийн ойлголтоор Далд ухамсрын засал гэдэг юм. 0-80 нас хүртэлх сэтгэлийн гэмтэл, эмгэг засах засал хийгдэнэ.
