top of page

8. ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ НЭЭХ ''IQ+EQ+SQ ХӨГЖИЛ'' CУРГАЛТ

СУРГАЛТЫН АГУУЛГА

21-р зуун бол гэрлийн зуун, сэрсэн хүмүүний эрин. Бид ирээдүйн дэлхийн иргэдийг бий болгох, авч явах хүчирхэг залуу үеийг бэлдэх зорилгоор энэхүү сургалтыг явуулж байна.
Сургуулийн насны хүүхдүүд хамрагдана.
Хүүхдийн Авьяасыг Нээх ''IQ+EQ+SQ Хөгжил'' cургалтад бид явуулдаг. Сургалт 10 хоног өдөр бүрд явагдана.
Хүүхэд бүрийн сүнсний өгөгдлийг хичээлийн сэдэвт тохируулан бага багаар хэлж өгнө.
- Хүүхэд бүрд багцалсан 9 гоц авьяасын аль нэг нь байх боломжтой. Авьяасын ховсод оруулахдаа түүнийг нь хэлж өгөөд, авьяасынх нь сувгийг, холбоосыг үүсгэж өгнө. /алтан гадас одны оршихуйн мөргүд энд тусална/
- Хүүхэд бүрийн ирээдүйд эзэмшвэл зохих, амжилт гаргах мэргэжлүүдийг тодруулж өгнө.
- Хүүхэд бүрийн 5 сүнсний чадавх, оюун билгийг тэтгэдэг од, эрхэс, гаригсын холбоосыг сайжруулж өгнө.
- Хүүхдийн сүнсэнд гажиг согог байвал засаж өгнө.
- Анхаарал төвлөрөл, харааны болон сонсголын ой тогтоолт, уран сэтгэмж, чинад сэтгэхүй, оюуны мэлмий - логик сэтгэлгээ, алсын хараа буюу юмыг цогцоор харах чадавхыг сайжруулах ховс хийнэ.
- Хүүхдийн ой санамжийг сайжруулах ховс хийж өгнө.
- Өөртөө бусдын хар цагаан хэл амнаас хамгаалах хамгаалалт хийх аргыг заана.
- Амьтай зүйлийг хэрхэн мэдрэх аргад суралцуулна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Хүүхэд бүрийг өөрийн далдад буй авьяас билиг, оюуны чадавх, генийн өгөгдөл, сүнсний томилгоогоо бүрэн таньсан, хүсэл зорилгынхоо төлөө цуцашгүй тэмцэгч байж, эх орондоо хэрэгтэй иргүн хүмүүн болгоход чиглэж буй.
Бид анхны гарааг эхлүүлнэ, үргэлжлүүлээд хөтлөөд аваад явах нь эцэг эхийн үүрэг байх болно.

bottom of page