top of page
5-2 copy.jpg

ОДДЫН БЯСАЛГАЛЫН ТУХАЙ 

     Энэ хорвоо ертөнц хайхамшгаар дүүрэн юмаа. 

     Эх дэлхийд маань бидний иргэншлээс өмнө олон ингэншлүүд амьдарч байсны нэг нь Атлантчууд, нөгөө нь Лемурчууд гэдэг. Лемурчууд 10 орчим м өндөртэй, Атлантчууд 7 орчим м өндөртэй, оюун ухааны хөгжлийн хавьд өнөөгийн биднээс хэдэн сая дахин өндөр хөгжилтэй хүн төрөлхтөн байсан гэгддэг. Тэдний ингэншлийн ул мөр эх газарт ч тэр, далайн гүнд ч тэр арвин ихээр олдсоор, мөн цогцос араг ясууд бас ихээр олдсон буй. 

     Чингис хааны 13 дээд Эцгийн зөнгийн цаана Атлантчуудын, Лемурчуудын үеийн суу билигтэнгүүд байдгийг ухаарсан. Тэд том жижиг арлыг ургуулах, гариг эрхсийг нөхөн сэргээх, хөрс шороог бүтээх, тухайн цаг агаарт байгаль экологийн өөрчлөлтөд нийцсэн шинэ шинэ өвс ургамлыг одот тэнгэрээс авчирч үрслүүлэн ургуулах, эх дэлхийд үлдсэн олон хайхамшигт хот суурин, Дэлхийд өвд бүртгэгдсэн олон уран байгууламжуудыг тэд урлан бүтээсэн байдаг. 

     Бидний энэ цагт боломжгүй гэж үзэж, сэтгэж буй олон хайхамшигт зүйл боломжтой бүр энгийн зүйл байдаг ажээ. Төрөлхийн хараагүй хүн хараатай болох, төрөлхийн эрэмдэг хүн хэвийн болох зэрэг нь энгийн зүйл бололтой. Сүнсний 3, 4, 5 р хэмжээст гэж ярьдаг бидний ядмагхан ойлголтоор бол тэд харьцангүй өндөр хэмжээстийн өвгөд дээдсүүд болно. 

     Чингис хааны Алтан дээд зөн сургалтын дараа бидэнд ирсэн эрхийн дагуу Лемурын бясалгал, Атлантын бясалгалыг явуулж эхэллээ.

     Бусад бясалгалуудаас ямар онцлогтой талаас нь тайлбарлая.

Атлантчуудын оюуны бясалгал

Атлантчуудын оюуны бясалгал буюу Атлант эрдэмтэн мэргэдийн удирдлага дор явагдаж эхэлсэн энэ бясалгал нь товчхондоо бол махан биеийн эд эрхтэний үр хөврөлийн эсүүдийг ургуулах, төлжүүлэх бясалгал юм. Үр хөврөлийн эсүүдээс бидний эд эрхтэнийн эсүүд урган төлждөг. Аль нэг эрхтэн үхжиж, эсүүд нь олноороо нөхөн сэргэж чадахгүй бүрэн болоод хэсэгчлэн гэмтсэн тохиолдолд үр хөврөлийн эсээс нь тухайн эсүүдийг дахин олноор нь шимт эрчмээр ургуулан, хуваагдалд оруулан олшруулж, тэдгээр нь тухайн эд, эрхтэнийг нь шинэчлэн нөхөн сэргээдэг гэсэн үг. 

Лемурын тархины бясалгал

Лемурын тархины бясалгал гэдэг нь Лемур оюунт мэргэн Эцэг өвгөдийн удирдлага дор явагдах бясалгал бөгөөд тухайн хүний биед байхгүй болсон эсүүдийг шинээр эс суулган ургуулах бясалгал гэж ойлговол зохино. Хамгийн товчхондоо ингэж л тайлбарлая. 

Бас нэг зүйлийг дурдъя. Хүн бид өөрсдөө л буруу зан үйл, үг, үйлдлээрээ өөрийнхөө энэ бие болоод эс, эд, эрхтэнийг өвтгөж, өвчлүүлж, үхүүлж, үгүй хийдэг тул уг бясалгалтай зэрэгцэн сурган хүмүүжүүлэх, таниулах сургалт маягийн хөтөлгөө зэрэг явагддаг байгаа. Бясалгал нь хөтөчтэй явагддаг гэсэн үг.

bottom of page