top of page
Emchilgee cover 2 copy.jpg

ШАШИН ШҮТЛЭГ

      Манай “Тэнгэр хачу бэхи” компани н 2014 онд Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө нэрээр албан бусаар эвлэлдэн нэгдсэн хамт олны санаачилгаар үүсгэн байгуулагдсан үйл ажиллагаа дээр үндэслэгдэн

      Бид “Тэнгэр Бэхи өргөө” НҮТББ, Тэнгэрийн сургуулийн “Хөх төрмөс” тэнхимийн багш, хамт олонтойгоо хамтран хүний сүнсгэл биеийн янз бүрийн засал, эмчилгээг хийж, танхимд болон цахимаар сургалтууд явуулж үндсэн үйлчилгээгээ үзүүлэхээс гадна далд ертөнцийн талаар танин мэдэхүйн товч мэдээллүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож буй бөө мөргөл, алтернатив эмчилгээ сонирхогчдодоо хүргэж байна.

      Сүнсний сэрэлт, сэргэн мандалтын энэхүү эринд бид Тэнгэрийн өндөр дээд онгодуудаас өртөөлөн тосож авсан судар номуудаа гадаад хэл рүү хөрвүүлж, дэлхийн хүмүүн төрөлхтний мэлмий, сонорт нь хүргэх болно. Цаашлаад Монгол хэлээр тогтмол явуулдаг олон төрлийн сургалт, лекц семинаруудаа дэлхий дахинаа өргөн хэрэглэгддэг бусад хэлээр орчуулж та бүхэнд хүргэхээр бэлдэн ажиллаж байна.

       Бид гадаадад байгаа монголчууд, Монгол туургатнууд болон бусад Монгол өв соёл, бөө мөргөл, алтернатив эмчилгээ сонирхогч хувь хүмүүс, албан байгууллага, сүнсний сэргэлтийн талаар судалдаг хувь хүмүүс, spiritual community нартай нээлттэй хамтран ажиллана.

      Бид медиа энтертэйнмент боловсролын салбарт подкаст, баримтат болон хүүхэлдэйн кино хийх, метаверс буюу шинээр үүсэж буй платформуудад Монгол өв соёлыг түгээх, боловсруулах хүсэлтэй уран бүтээлч, бизнес сонирхогч хэн бүхэнтэй нээлттэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

     Энэ хугацаанд Тэнгэрийн 15 судрыг Өндөр өвгөдөөс өртөөлөн авч хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон/ ба Тэнгэрийн зарлигаар нийт 1100 гаруй Хөх Мөнх Тэнгэр, 99 тэнгэр, Ай сав оршихуй буюу галактикууд, Таван тив, Сав шим ертөнц, түүнчлэн эрт цагийн төрийн болон эрдмийн өргөөдийн үйлийг эх дэлхийд дахин сэргээх үйлийг хийхийн зэрэгцээ 5 тивийн эздийг аргадах үйл, Их засгийн өршөөлд багтаж, үйлийн үрээс ангижрах гэгээрлийн хөтөлбөрт үйл зэрэг олон арга хэмжээг арга билгийн эрдэм, хүчийг нэгдүүлэн хийж, сургаж, таниулж явна.

     Мөн удмын, голомтын галын засал, махбод бие ба сүнсгэл биеийн олон төрлийн эмчилгээнүүдийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутгуудаар явж хийн, нийтэд таниулсаар байна.

9 copy_edited.jpg
DSC09346.jpg
bottom of page