
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
16. ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ ХОВС
ЭМЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
ЦАГ ХУГАЦААНЫ ХОВС БА ТӨВЛӨРӨЛ
Энэ орчлонд цаг хугацааны эзэд гэж байдаг. Цаг хугацааны хасын эзд гэж нэрлэгддэг. Цаг хугацааны эздээс ивээлтэй төрсөн үрс ч гэж байдаг. Тэдгээр үрс бол цаг хугацаагаар аялах, цаг хугацааны түүхээр аялж, тэр мянганы тэр зууны тэр жилийн тэр өдөр жишээ нь яг энэ нутагт ямар үйл явдал болсон бэ гэдгийг үйл явдал дотор ороод харах тольдох чадвартай байдаг.
Түүн шиг тухайн хүний сүнсний өнгөрсөн цаг үеийн мэдээллээр аялах боломж бий. Ирээдүй цагаар аялах, мэлмийдэх чадвар бас бий. Өнгөрсөн цагаар аялах, ирээдүй цагаар аялах эрх зөвшөөрлийг тусад нь өгдөг. Ирээдүйгээр аялахдаа тодорхой хугацаатай байна.
Цаг хугацааны жилийн хасын эзний зөвшөөрөлтэй бол жил доторхи үйл явдлыг л тольдоно. Сарын хасын эзний зөвшөөрөлтэй бол сар, сараар нь тольдоно. Цаг хугацааны жарны хасын зөвшөөрөлтэй бол жарнаар нь харж үзнэ гэх мэтчилэн зөгнөх чадвартай байдаг.
Хүн бидний хувьд өөрийн өнгөрсөн ба ирээдүйг харах тольдох хэрэгцээ илүү гардаг. Өөрийн өнгөрсний тольдохын тулд тархины цөмүүдээ, цөмийн эсүүдээ өнгийж харахад, тэнд байгаа мэдээллүүдийг сөхөн уншихад л хангалттай. Үүнийг төвлөрлөөр хялбархан хийнэ.
Харин удмынхаа мэдээлэл, өвгөдийнхөө мэдээлэл, мөн сүнснийхээ мэдээллийг уншиж харъя гэвэл эх дэлхийн Акашийн товчоо руу аялж тэндээс мэдээллээ авч болдог. Үүний тулд ховсын аялал хийх шаардлагатай. Эх дэлхийн Акашийн товчоонд энэ дэлхийд ирж мэндэлсэн бүх хүмүүсийн түүх намтар он цагийн товчоонтойгоо хамт хадгалагдан байдаг. Тийшээ хүн бүр орж чадахгүй ба зөвшөөрөлгүй байх тул орох эрхтэй тусгай хөтөч багш нарыг дагаж орно.
Эрдэм мэдлэгт шамдан суралцагч жишээ нь: эрдэнэсийн чулуудын талаар танин мэдэх хүсэлтэй, тэрхүү мэдээлэл нь хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй байвал эрдэнэсийн чулууд хэрхэн үүссэнээс эхлээд хаанаас гарвалтай, ямар шинж чанар онцлогтой, ямар ыгамин үйл хэрэгтэй бүтээгдсэн зэрэг мэдээллийг агуулсан эрдэнийн чулуудын акашийн товчоо гэж бас бий. Тийшээ орох, мэдээлэл авах эрхийг тухайн чулууны эзэд л өгдөг.
Мөн од эрхэс рүү аялж мэдээлэл уншиж тольдох боломж бий. Түүний тулд одон эрхсийн акашийн товчоо буюу их мэдээллийн сан гэж бий. Тэндээс гариг эрхсийн үүслийн түүх, оршнолын түүх, ямар үйл хэрэгтэй орчлонд бүтээгдсэн, ямар эрдэмтэд бүтээсэн, хэзээ сөнөх, ямар ямар дагуултай гэх мэтчилэн сонирхсон бүхий л мэдээллийг авах боломж мэдээж бий. Гэхдээ эрх нь маш хязгаарлагдмал ба энэ санг маш өндөр хамгаалалт дор байлгадаг. Тийшээ очих эрхийг бага багаар өгөх ба тухайн одод гаригс, эрхсийн эзэд нь өөрсдөө өгнө. Эсвэл Тэнгэрийн хаадууд жишээ нь Алтан гадас одны эзэд өгнө. Тийшээ эгэл жирийн нэг ч хүн орж чадахгүй ба тусгай тамгатай үйлтэй улаач хүн орох магадлалтай. Зорилго нь тэнгэрт нийцтэй, мэдээлэл нь хүн төрөлхтөнд хэрэгтэй бол л орно.
Мөн тэнгэр тэнгэрийн Акашийн товчоо буюу мэдээллийн сан руу аялах тоххиолдол бий. Жишээ нь Үр тэнгэрийн мэдээлийн сан руу аялах, өнгөрсөн ба одоо цагийн мэдээлэл рүү нь эсвэл ирээдүй цагийн мэдээлэл рүү аялах гэх мэтчилэн аялал байж болно. Гэхдээ зөвхөн ховс л ашиглана. Үр тэнгэрийн өвгөдийн зөвшөөрөл дор энэ аялал боломжтой.
Цаг хугацааны эздийн орд өргөө гэж бий. Тэдгээр нь огторгуйн чинадын чинадад бий. Харин тэдгээрийн төлөөлөл болгож, шашин шашны төлөөллүүд хийд байгуулдаг. Жишээ нь: Монголд Балданбэрээвэн хийд гэж байдаг ба бурханыг нь Дүйнхэр бурхан гэж нэрлэдэг. Түүн шиг эртний грекчүүд цаг хугацааны Коронас бурханыг шүтэж ирсэн байдаг.
Бөө мөргөлд бол тэднийг цаг хугацааны хасын эзэд гэж л нэрлэдэг. Дотор нь цаг хугацааны их хасын эзэд, бага хасын эзэд гэж хуваах ба их хасад эриний эзэд, мянганы эзэд гэхчилэн багтана. Харин хормын эзэд, цагийн эзэд, сарын эзэд, жилийн эзэд бол цаг хугацааны бага хасын эздийн тоонд багтдаг. Тэд бүгд амьтай, амин чанартай, мөн чанартай бас шинж чанартай.
Хүн бүрт Далайн морь гэдэг тархи бий. Гипокамп тархи ч гэж нэрлэдэг. Тэндээс нарны аймгийн далай ван гариг руу холбогдож болдог ба Далай ван гариг дээр мэдээллийн маш том сан хөмрөг бий. Тэндээс хүн бүрийн өвгөдийн, удмын мэдээллийг татаж гаргаж ирж, унших боломж бас байдаг. Тийшээ ховсын тусламжтайгаар маш богино хугацаанд очих боломж бас бий.
