top of page

ГАДААД ХӨТӨЛБӨР 2025

Бөөгийн аялал ба Ховс заслын эмчилгээ

Бөөгийн аялал ба Ховс заслын эмчилгээ
  • Хөтөлбөрийн танилцуулга :

     Манай 22 хоногтой хөтөлбөрийн давуу тал нь 14 хоногийн Ховсын эдгэрлийн суурин эмчилгээнээс (Хайхэм II сувилал) гадна 7 хоногийн турш бөө улаач нартай хасын эрчимтэй газруудаар хамт аялан тэдний бөөгийн зан үйлд оролцон эмчилгээ, сургалт зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.

     Энэхүү 14 хоногийн Ховсын эдгэрлийн эмчилгээ, сургалт нь Монгол бөө мөргөлийн мэдлэгтэй танилцах, өөрийн сүнсээ сэрээж хүчжүүлэх аргуудад суралцах боломжийг суралцагчдад олгохоос гадна өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдал, эмгэг, шарх, зовиурын гол шалтгааныг олж харж арилгах, цаг хугацааны уртад далд ухамсарт гүн суугдсан сөрөг мэдээлэл, буруу код, буруу итгэл үнэмшил зэргийг үгүй хийх, сүнсэндээ хэрэгтэй буй үнэн зөв мэдээллийг шинээр суулгах зэрэг үнэн мэдлэгийг зааж таниулна. 

    Ингэж суралцахын тулд бид эхний өдрүүдэд 
1. Таны сүнс болоод хүрдний гажиг, гэмтлийг үзэж тодорхойлох, 
2. Далд ухамсарт буй сөрөг код, худал ташаа мэдээллүүдийг олж илрүүлэх, 
3. Сэтгэлийн дотоодод буй шарх, эмгэг, өвчин, травмыг олж таних, 
4. Удмын зүгээс хувь заяанд нөлөөлж буй таагүй мэдээллийг сөхөж унших зэргээр сүнсэн биеийн бүтэн оношилгоонд оруулж, энерги мэдээллийн түвшинд гүн цэвэрлэгээг хийснээр эмчилгээ болон сургалтыг илүү үр дүнтэй болоход анхаарна. 

     Бид хөтөлбөрт заагдсан засал, эмчилгээнүүдийг үзүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд тухайн хүний оношилгооны дүгнэлтэд үндэслэн шаардлагатай гэж үзвэл нэмэлт үйлчилгээ, тусгай эмчилгээнүүдийг үзүүлдэг байгаа.  

     Түүнээс гадна манай сургалт эмчилгээнүүд нь Монголын хамгийн өндөр энергийн төв гэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар Цонжин болдогт байрлах Хайхэм II өргөөнд явагдах ба энэ байршил нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөллийг сайн үзүүлдэг юм. 

     Сургалтыг манай туршлагатай хамт олон удирдан явуулах ба ихэнхи багш нар нь газар тэнгэрийн хүчийг авсан, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй улаач хүмүүс байдгаараа тун онцлогтой. 
     Сургалтын явцад Хайхэм II өргөөнд тэмдэглэлт өдрүүд нэг бус тохиох ба энэ өдрүүдэд манай төвийн улаач нар цугларан бөөгийн зан үйл, галын тахилга, тэнгэрийн тахилга зэргийг хийж, мөн улаач нарын сургалт явагдах ба энэ үед бөө мөргөлийн соёлоос та бүхэн сонирхон үзэх, хүсвэл оролцох ч боломж нээлттэй байх болно. 

     Сургалт эмчилгээний явцад бид ховсын олон техникуудыг заахаас гадна бясалгал, төвлөрөл хийлгэх, амьсгалын техник дасгалууд хийлгэх, йог хөдөлгөөн засал хийлгэх зэргээр бөөгийн эмчилгээний олон аргуудыг сонирхуулахы зэрэгцээ, эрүүл, зөв хоолоор үйлчилж, газар дэлхийтэй харьцах соёлд бас сургах болно. Жишээ нь: өргөл хэрхэн өргөх, мөргөл хэрхэн үйлдэх, залбирал хэрхэн хийх гэх мэт. 

     Бясалгалын хувьд эрүүл мэндийн бясалгалуудыг голчлон санал болгох ба, үүнд: эд эрхтэний үр хөьрөлийн эсүүдийг ургуулах Атлантчуудын бясалгал, тархины эсүүдийг суулгах ургуулах Лемурчуудын бясалгал, Чөмөгний үр хөврөлийн эсүүдийг ургуулах Маяагийн бясалгал зэрэг Монгол нүүдэлчдийн эртний бясалгалуудаас сонгон орох боломжоор хангана. 

     Түүнээс гадна эх дэлхийн таван махбодын эрчмийг махан биед нөхөх эмчилгээг ховсоор болон махан биеэр хэрхэн хийхийг үзүүлж сонирхуулна. 

     Манай байгууллага нь эртний монголчуудын алтернатив эмчилгээний дээрх олон аргуудыг Монгол бөөгийн эрдэм ухаантай хослуулан сургалт, эмчилгээгээр зэрэг явуулж эхэлсэн анхны төв юм. 

     Энэ зуны манай “Огторгуйн ховс” сургалтын хөтөлбөр альтернатив анагаах эмчилгээний аргуудыг багтааж шинэчлэн  батлагдсан тул та бүхэн сонирхсон мэдээллээ бидэнтэй холбогдон авах боломжтой. 


  • Сургалтын баталгаажсан он сар өдөр, үнэ :

19/07/25
09/08/25
4500€
4200€
Нээлттэй
16/08/25
06/09/25
4500€
4200€
Нээлттэй

Эхлэх огноо

Дуусах огноо

 Үнэ 2-4 хүн 

Үнэ 5-8 хүн 

Нөхцөл

  • Ховс заслын эмчилгээ сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл :

      (">" дээр дарж доорх хуудасууд руу орж, "v" дээр дарж хуудасаа хаана уу)

Дэлгэрэнгүй хөтөлбөр
ӨДӨР 1 : Франц – Монгол, Олон Улсын нислэг


ӨДӨР 2 : Улаанбаатар - ‘ХАЙХЭМ ӨРГӨӨ II’ той танилцах, төвхнөх Сүнсний ерөнхий оношилгоо
Нисэх онгоцны буудлаас тосож аваад шууд сургалт болох ХАЙХЭМ ӨРГӨӨ рүү явна.
  1. ХАЙХЭМ ӨРГӨӨ-ний үйл ажиллагаатай, энд явагдах сургалтын хөтөлбөр, багш нартай танилцах хурал хийнэ.
  2. Зайран Аюуш багшийн цахилгаан барианд орж, сургалтын өмнөх махан биеийн эрчмийн цэвэрлэгээнд орно.
  3. Сүнс, хүрд, далд ухамсрын мэдээллийн оношилгоонд хамрагдана.

Өглөөний цай : онгоц
Өдрийн хоол : ХАЙХЭМ цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ цагаан хоол
Машитай явах цаг : 3 цаг
Сургалтын цаг : 2-3
Хоноглох газар : ХАЙХЭМ өргөө


ӨДӨР 3 : Сургалтын өдөр 1: Сүнс гэж юу вэ ? Хувь заяаны хөтөлбөр, Эх дэлхийн таван тивийн тухай сургалт Эрлэг тив, Там тив гэж юу вэ ? Ховсын гал засал, гал эмчилгээ
Сургалтын турш Иогийн хичээлийг удган багш Мөнхжаргал орно. Өглөөний иогийн хичээлийн дараа бид Эрлэг, Там, Хүрд, Долоон сүнс сэдвийн дор бэлдсэн оршил видео хичээлийг үзэн сургалтын анхны суурь ойлголтыг авна.
Оношилгооны хоёр дахь өдөр нь бэлтгэлийн өдөр ба бие, сэтгэл, сүнсний бэлтгэлийг хийх ба Карма хэмээх ойлголтыг авна.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог, амьсгалын хичээл, дасгал
Өдөр : ‘Эх дэлхийн таван тив, хүний биеийн таван махбод, 7 сүнс, 7 хүрд” видео хичээл, Оношилгооны тайлбар, “Сүнсний энэ дэлхийд ирсэн үүрэг, омилгоо, үйлийн сайн болоод муу үр’ сургалт, тайлбар
Орой : ‘Галтай харьцах ёсон’ сургалт ил гал дээр, түүдгийн дэргэд явагдана. Галаар ховс засал хийх

Өглөөний цай : ХАЙХЭМ цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 1-2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар :  ХАЙХЭМ өргөө


ӨДӨР 4 : Сургалтын өдөр 2 : Лус тив, Хурмаст тив гэж юу вэ ? сургалт Тархины чадамжийг сэргээх ховс засал, эмчилгээ Рашаанан бясалгал, Агааран бясалгал
Өглөөний дасгалын дараа бид Лус, Хурмаст сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Оношилгооны гурав дахь өдөр нь оношилгооны сүүлийн өдөр ба үдээс хойш үндсэн хичээлд Таван мэдрэхүйн ба Ховсоор тархийг хэрхэн сэргээх талаар үзэж судална.


ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : ‘Лус, Хурмаст тив гэж юу вэ ?” видео хичээл Оношилгооны тайлбар, тодруулга. Ховсын шинжлэх ухаан, хөгжил, төлөөлөгч нар. Таван мэдрэхүйн тархи, тархины чадамжийг сэргээх ховс засал, ховс эмчилгээ. Рашаанан бясалгал, агааран болон салхин бясалгал, дадлага

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 1-2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт: 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө
 

ӨДӨР 5 : Сургалтын өдөр 3 : « Савдаг тив, Шим мандал’ сургалт ‘Хайр, хайрлах ёсон, хайрын хүч’ сургалт Мэдрэмж сайжруулах хайрын ховс засал.
Өглөөний дасгалын дараа бид Савдаг, Шим мандал сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр бидний мэдэх мэдрэх ёстой хамгийн чухал хичээл Хайрын ховсыг, ховсын эмчилгээний хамт орох болно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : ‘Савдаг тив, Шим мандал гэж юу вэ“ видео хичээл, ‘Өөрийн 7 сүнсийг хайрлах ёсон, хайрын хүч ба мэдрэмж” сургалт Ховсын боломжууд, давуу талууд Хайрын ховс засал, сургалт, Төрсөн нутаг, цэцэгсийн эмчилгээ

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт: 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 6 : Сургалтын өдөр 4 : Ховсын эмчилгээ ба Тэнгэр, Далд ертөнц, Оршихуй – ДНК-г ховсоор сэргээх нь
Өглөөний иогийн хичээлийн дараа бид Тэнгэр, Далд ертөнц, Оршихуй сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр ДНК-г ховсоор хэрхэн сэргээх талаар хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог, амьсгалын хичээл
Өдөр : “Тэнгэр тив, Далд ертөнц гэж юу вэ ?” видео хичээл ДНК-г сэргээх ховс засал, ховс эмчилгээ Оддын ховс, сарны ховс.

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт:  1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө
 

ӨДӨР 7 : Сургалтын өдөр 5 : Амь гэж юу вэ ? Амийг мэдрэх нь, эд амилуулах ёсон Хас гэж юу вэ? Амины орон зайдууд, Зөн билгийг сэргээх ховс эмчилгээ
Өглөөний дасгалын дараа бид Хар, саарал бүх сүнсний сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр Зөнгийн хичээл эхлэх ба хэрхэн амийг мэдрэх, амь амилуулах талаар хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : ‘Амь гэж юу вэ ? Амины орон зайдууд“ видео хичээл, “Хар, цагаан, саарал сүнс, тэдний үүрэг’ сургалт Хасын орон зайн ховс засал, ховс эмчилгээ Жич : Энэ хичээлээр Зөнгийн сургалт эхэлж буй.

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 8 : Сургалтын өдөр 6: Далд ухамсар, далд ухамсрын сөрөг мэдээллүүд Сөрөг мэдээллээс үүдсэн гэмтлийг арилгах ховс засал Зүрхэнд буй сөрөг мэдээллийг илрүүлж таних зөн Зөнгөө сэргээх нь
Өглөөний иогийн хичээлийн дараа бид Далд ухамсарын мэдээлэлүүд тэр дундаа сэтгэлийн трамууд сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр “Ил ухамсрын түвшинд далд ухамсраа засах нь’ сургалт
орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : ‘Далд ухамсар, далд ухамсрын сөрөг мэдээллүүд“ видео хичээл, “Ил ухамсрын түвшинд далд ухамсраа засах нь’ сургалт Зөн сэргээх дадлагууд, Жөн, хайр, зүрх үгийн хүч Зөнгийн ховс эмчилгээ

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХАЙХЭМ II ХЭМ цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 9 : Сургалтын өдөр 7 : 5 цул эрхтэний зөн билиг Амтын зөн, түүнийг сайжруулах аргачлалууд Амтын зөнг сайжруулах ховс засал, ховс эмчилгээ 5 тивийн амт
Өглөөний дасгалын дараа бид “Амт гэж юу вэ? амтлах эрхтэн, амтлах чадамж“ сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр Амтын зөн, амтынхаа зөнг сэргээх, Зөнгийн ховс эмчилгээ, амтыг ялгах сэдвийн дор хичээл орно.


ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : “Амт гэж юу вэ? амтлах эрхтэн, амтлах чадамж“ видео хичээл, Амтын зөн, амтынхаа зөнг сэргээх нь Зөнгийн ховс эмчилгээ, амтыг ялгах нь

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 10 : Сургалтын өдөр 8 : Хүний биеийн мэлмийнүүд Мэлмийн зөн, түүнийг сайжруулах аргачлалууд Мэлмийн зөнг сайжруулах ховс засал, ховс эмчилгээ 5 тивийн өнгө
Өглөөний иогийн хичээлийн дараа бид “Мэлмий гэж юу вэ? Махан биеийн мэлмий, сүнсний мэлмий“ сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр Мэлмийн зөн, мэлмийн зөнгөө сэргээх, Гарын алга Зөнгийн ховс эмчилгээ, тольлох, мэлмийдэх сэдвийн дор хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : “Мэлмий гэж юу вэ? Махан биеийн мэлмий, сүнсний мэлмий“ видео хичээл, Мэлмийн зөн, мэлмийн зөнгөө сэргээх нь Зөнгийн ховс эмчилгээ, тольлох, мэлмийдэх зөн

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 11 : Сургалтын өдөр 9 : Хүний биеийн сонсголууд Сонсголын зөн, түүнийг сайжруулах аргачлалууд Сонсголын зөнг сайжруулах ховс засал, ховс эмчилгээ 5 тивийн хөг аялгуу
Өглөөний дасгалын дараа бид “Сонсгол, далдын сонсгол гэж юу вэ? Махан биеийн сонсгол, сүнсний сонсгол“ сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцаж ховсын аргаар хэрхэн өөрт үйлчилэн байгааг мэдрэх дадлага сургалт орно.
Үндсэн хичээлээр ‘Сонсголын зөн, сонсголын зөнгөө сэргээх нь” сургалт, Сонсголын зөнгийн ховс эмчилгээ, далд ертөнцийн хөг авиаг сонсох нь, Таван тивийн хөг аялгуунууд сэдвийн дор хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : “Сонсгол, далдын сонсгол гэж юу вэ? Махан биеийн сонсгол, сүнсний сонсгол“ видео хичээл, ‘Сонсголын зөн, сонсголын зөнгөө сэргээх нь” сургалт Сонсголын зөнгийн ховс эмчилгээ, далд ертөнцийн хөг авиаг сонсох нь Таван тивийн хөг аялгуунууд

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 12 : Сургалтын өдөр 10 : Хүний биеийн үнэрлэх эрхтэн, сувгууд Үнэрийн зөн, түүнийг сайжруулах аргууд Үнэрийн зөнг сайжруулах ховс засал, ховс эмчилгээ 5 тивийн үнэрүүд, хүний биеийн дотоод үнэрүүд
Өглөөний иогийн хичээлийн дараа бид “Үнэр, далдыг үнэрлэх чадвар гэж юу вэ? Махан биеийн үнэр, сүнсний үнэр“ сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр ‘Үнэрийн зөн, үнэрлэх сувгууд, үнэрийн зөнгөө сэргээх нь”, Үнэрийн зөнг сэргээх ховс засал, эмчилгээ, үнэрийн ой санамж, Таван тивийн үнэрүүд, Далд ертөнцийн үнэрүүд, үнэрийн төрлүүдийн талаар суралцана.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : “Үнэр, далдыг үнэрлэх чадвар гэж юу вэ? Махан биеийн үнэр, сүнсний үнэр“ видео хичээл, ‘Үнэрийн зөн, үнэрлэх сувгууд, үнэрийн зөнгөө сэргээх нь” сургалт Үнэрийн зөнг сэргээх ховс засал, эмчилгээ, үнэрийн ой санамж Таван тивийн үнэрүүд, Далд ертөнцийн үнэрүүд, үнэрийн төрлүүд

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 13 : Сургалтын өдөр 11 : Хүний биеийн хүртэхүй, хүртэхүйн тархи Хүртэхүйн зөн, түүнийг сайжруулах боломжууд Хүртэхүйн зөнг сайжруулах ховс засал, ховс эмчилгээ Далд ертөнцийг хүртэж мэдрэх нь
Өглөөний дасгалын дараа бид “Хүртэхүй, далдыг хүртэх чадвар гэж юу вэ? Махан биеийн хүртэхүйн эрхтэнүүд, сүнсэн биеийн хүртэхүйн эрхтэнүүд“ сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр ‘Хүртэхүйн зөн, хүртэхүйн зөнгийн боломжоо таних нь”, Далдад хүрэх тэмтрүүл, мэдрүүл, махан биеийн хуяг, Далд ертөнцөд хүрч, тэмтэрч, барьж, имэрч үзэх хүртэхүйн зөнгийн дадлага хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : “Хүртэхүй, далдыг хүртэх чадвар гэж юу вэ? Махан биеийн хүртэхүйн эрхтэнүүд, сүнсэн биеийн хүртэхүйн эрхтэнүүд“ видео хичээл, ‘Хүртэхүйн зөн, хүртэхүйн зөнгийн боломжоо таних нь” сургалт Хүртэхүйн зөнг сэргээх ховс засал, эмчилгээ, Далдад хүрэх тэмтрүүл, мэдрүүл, махан биеийн хуяг Далд ертөнцөд хүрч, тэмтэрч, барьж, имэрч үзэх хүртэхүйн зөнгийн дадлага

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний дасгал : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 14 : Сургалтын өдөр 12 : Ховс засал, ховс эмчилгээнд тавигдах хорио цээрүүд Ховсын аяллууд : орон зайн аяллууд, цаг хугацааны аялал Удмын авъяас, ур чадарыг сэргээн өвлөх аяллын ховс Өнгөрсөн цаг хугацааны мэдээллийг сэргээх аяллын ховс
Өглөөний иогийн хичээлийн дараа бид Ховс заслын сул ба давуу талууд. Ховсын эрдэмд тавигдах дэнс, хорио цээрүүд сэдвийн дор бэлдсэн видео хичээлийг үзэж суралцна.
Үндсэн хичээлээр Ховсчны ур чадвар, ёс зүй, зөн билгүүд, Ховсын аяллууд, аяллын бэлтгэл, хамгаалалт, Орон зайн хаалгууд, цаг хугацааны хаалгууд, эзэд Удмын мэдээллийн сан хөмрөгөөр аялах нь сэдвийн дор хичээл орно.

ХӨХ ТӨРМӨС төвийн хээрийн өргөөнд явагдах сургалт
Өглөө : Йог амьсгалын хичээл, дасгал
Өдөр : Ховс заслын сул ба давуу талууд. Ховсын эрдэмд тавигдах дэнс, хорио цээрүүд, Ховсчны ур чадвар, ёс зүй, зөн билгүүд Ховсын аяллууд, аяллын бэлтгэл, хамгаалалт_ Орон зайн хаалгууд, цаг хугацааны хаалгууд, эзэд Удмын мэдээллийн сан хөмрөгөөр аялах нь

Өглөөний цай : ХАЙХЭМ II өргөөцагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний иог : 1 цаг
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө


ӨДӨР 15 : Сургалтын өдөр 13 : Тэнгэр шүтлэг гэж юу вэ ? Тэнгэр шүтгэлийн үнэ цэнэ Нүүдлийн соёл гэж юу вэ ? Нүүдлийн соёлын ач холбогдол
Өглөөний цайны дараа бид Хайхэм II сувилалаас хөдлөөд Төв аймагийн Молцог Элс хэмээх байгалийн үзэсгэлэнт газар руу замд гарна. Бидний байрлах Хайхэм I сувилал нь Байгалийн цогцолбор газар болох Хустайн нуруун аманд байрладаг.
Бид Хайхэм I сувилалд хоёр хонох ба энэ өдөр элсний эмчилгээ хийж оройдоо улаач нарын бөөлөөнийг харах боломжтой.

Аяллын хүрээнд явагдах сургалтууд
Өглөө: Мөргөл, өргөл гэж юу вэ ? Тэдгээрийн зорилго, ач холбогдол, үр дүн Наранд мөргөх ёсон, эх дэлхийд өргөл өргөх ёсон
Өдөр: Элс эмчилгээ, эх дэлхий ба махан биеийн холбоог сэргээх элс эмчилгээ Ясан махбод, гал махбодын амин хүчийг тэтгэх элс эмчилгээ
Орой: Тахилгад оролцох, Үүнд: галын тахилга, галд хүндэтгэл үзүүлэх ёсон

Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Машинтай явах цаг : 2-3 цаг
Өдрийн сургалт : 2 цаг
Оройн сургалт: 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ I өргөө

ӨДӨР 16 : Сургалтын өдөр 14 : Хусьайн нуруу, Буган чулууны өлгий Тахилгатай уул хайрхад, уул хайрхдын тахилга, шүтлэг Нүүдлийн соёлын шүтээнүүд. Хустайн нурууны аялал, соёлын өвийг хамагалах ёсон, ан амьтдын хайрлах ёсон
Өглөөний дасгалын дараа бид Хустайн Нуруу байгалийн цогцолборт газраар аялан тусгай хамаагалалтын бүсэд өдрийг өнгөрүүлэн музей үзэж, тахь хэрхэн сэргээн нутагшиж байгаатай танилцан эртний буган чулуу хөшөөнүүдийг харах боломжтой.
Оройдоо элсний эмчилгээтэй.

Аяллын хүрээнд явагдах сургалтууд
Өглөө: Мөргөл, өргөл гэж юу вэ ? Тэдгээрийн зорилго, ач холбогдол, үр дүн Уул хайрхдад мөргөх ёсон, уул хайрхдад өргөл өргөх ёсон
Өдөр: Хүн ба эх дэлхийн хүйн холбоо гэж юу вэ? Хүн ба ан амьтдын эх үрэн холбоо гэж юэ вэ? Байгаль дэлхийгээ хайрлах ёсон. Хайрлах шалтгаан Түүхийн өв гэж юу? Буган чулуудын өлгийн хүч
Орой: Эх дэлхийн тахилга, хүндэтгэл

Өглөөний цай : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Машинтай явах цаг : 2-3 цаг
Өдрийн сургалт : 1-2 цаг
Оройн сургалт: 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ I өргөө


ӨДӨР 17 : Архангай – Цэнхэрийн халуун рашаан – Рашааны эмчилгээ
Сургалтын өдөр 15: Элсэн тасархай, Хөгнө хан уул, Мандухай хатны хөшөө
Өглөөний цайны дараа бид Архангай аймгийн зүг замд гарна. Бид замдаа байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох тусгай хамгаалалтын бүс Элсэн тасархай, Хөгнө хан уулыг үзнэ.
Үдээс хойш бид Монголдоо алдартай Цэнхэрийн халуун рашаанд ирж рашааны эмчилгээндээ орно.

Аяллын хүрээнд явагдах сургалтууд
Өглөө: Аян замын ерөөл өргөх ёсон, хүлгийн сүүн мялаалга
Өдөр : Элсэн тасархайн далд ертөнцийн амьдрал Хөгнө хан уулын далд ертөнцийн эзэд, хөг аялгуугаар өргөл өргөх нь Хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёсон, хөшөөний эзэд Уул усны эзэдтэй мэндлэх ёсон (Цэнхэрт очих үед)
Орой: Тэнгэрт мөргөх нь, оддод нь өргөл өргөх нь

Өглөөний цай : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : баазын хоол
Машинтай явах цаг : 4-5 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : гэр бааз


ӨДӨР 18 : Архангай – Цэнхэрийн халуун рашаан – Рашааны эмчилгээ
Сургалтын өдөр 16: Халуун рашааны тухай сургалт
Өглөөний цайны дараа бид Өвөрхангай аймгийн зүг замдаа гарна.
Бид засмал замгүй шороон замаар явах хэдий ч байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт уул нуруудыг дамнан явна.
Үдээс хойш Монголдоо алдартай Улаан цутгалан хүрхрээ оршдог Орхоны хөндийд ирнэ.
Хүрхрээн эмчилгээтэй.

Аяллын хүрээнд явагдах сургалтууд
Өглөө: Буудалласан, отоглосон газарт хүндэтгэл үзүүлэх ёсон Цайныхаа дээжээр өргөл өргөх ёсон.
Өдөр : Рашаанаас адис авах ёсон, Лус тивийн эрчмийн холбоос Халуун рашааны онцлог, эмчилгээний чанар Халуун рашаанан эмчилгээнд орох, рашаан дотор бясалгал хийх Рашааны эздэд талархал үйлдэж адислуулах ёсон Уул усны эзэдтэй салах ёсон үйлдэх нь

Өглөөний цай : гэр бааз
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : гэр бааз
Машинтай явах цаг : 4-5 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : монгол айл


ӨДӨР 19 : Өвөрхангай - Орхоны хөндий – Улаан цутгалан
Сургалтын өдөр 17: Хүрхрээний тухай сургалт
Өглөөний цайны дараа бид Хайхэм I сувилалын зүг замдаа гарна.
Энэ өдөр замд явах өдөр байна.
Орой : Алжаал тайлах ховс эмчилгээ, цэнгүүн

Аяллын хүрээнд явагдах сургалтууд
Өглөө: Дээд, дунд, доод ертөнцийн амин холбоос гэж юу вэ ? Хасын амь, амин эздэд өргөл өргөх ёсон.
Өдөр : Хүрхрээнээс адис авах ёсон. Хүрхрээний эмчилгээ, бясалгал, ховс, үрхрээний эздэд талархаж мөргөх ёсон.

Өглөөний цай : монгол айл
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : ХАЙХЭМ цагаан хоол
Машинтай явах цаг : 5-6 цаг
Оройн сургалт : 1 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ цагаан хоол


ӨДӨР 20 : Орхоны хөндий – Улаанбаатар хот
Сургалтын өдөр 18: Молцог элсний ХайХэм өргөө
Өглөөний цайны дараа нийслэл Улаанбаатар хотын зүг явах ба буудалдаа амарч өдрийн хоолний дараа төв Сүхбаатарын талбай орж хотын аялал хийнэ.

Өглөөний цай : ХАЙХЭМ цагаан хоол
Өдрийн хоол : ресторан
Оройн хоол : ресторан
Машинтай явах цаг : 2-3 цаг
Хоноглох газар : Улаанбаатар


ӨДӨР 21: Улаанбаатар хот-Тэнгэр Бэхи Өргөө
Өглөөний хөтөлбөргүй.
Өдрийн хоолны дараа Тэнгэр бэхи өргөө, Хөх Төрмөс сургалтын төвөөр айлчлах, Дурсгалын зураг авхуулах, саналын дэвтэрт сэтгэгдэл үлдээх зэрэг хөтөлбөртэй.

Өглөөний цай : буудал
Өдрийн хоол : ресторан
Оройн хоол : ресторан
Машитай явах цаг : 2-3 цаг
Хоноглох газар : буудал


ӨДӨР 22: Монгол - Франц, Олон Улсын нислэг
Монголоос нутаг буцах өдөр, бид таныг онгоцны буудал хүртэл гаргаж өгнө.

Өглөөний цай : УБ буудал
Хөтөлбөрийн давуу тал
Ховсын эдгэрлийн эмчилгээ, сургалт нь Монгол бөө мөргөлийн мэдлэгтэй танилцах, өөрийн сүнсээ сэрээж хүчжүүлэх аргуудад суралцах боломжийг суралцагчдад олгохоос гадна өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдал, эмгэг, шарх, зовиурын гол шалтгааныг олж харж арилгах, цаг хугацааны уртад далд ухамсарт гүн суугдсан сөрөг мэдээлэл, буруу код, буруу итгэл үнэмшил зэргийг үгүй хийх, сүнсэндээ хэрэгтэй буй үнэн зөв мэдээллийг шинээр суулгах зэрэг үнэн мэдлэгийг зааж таниулахад чиглэнэ. Сургалтыг манай туршлагатай хамт олон удирдан явуулах ба ихэнхи багш нар нь газар тэнгэрийн хүчийг авсан, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй улаач хүмүүс байдгаараа тун онцлогтой.


Ховсын эмчилгээ, сургалтын явцад та бүхэн дараах үйлчилгээг авах болно :
  • Чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд бид группээ дээд тал нь 8 хүнээр дүүргэнэ
  • Сүнс, удмын, сэтгэл заслын оношилгоо хийнэ
  • 1 удаагийн био энергийн цахилгаан барианд орно (нэмэлт төлбөр төлөн бариа хийлгэх боломжтой)
  • Хоол зүйч мэргэжилтэний зааварын дагуу зөв хоололттой байна
  • Махан болон сүнсгэл биеийн цэвэрлэгээ хийж тархи оюун санааг тэтгэнэ
  • Огт-Оргуйн Иогийн хичээл орно
  • Үйлийн үрийн тухай ойлголт хийгээд монгол бөө мөргөлийн талаар сургалтууд орно
  • Ховсоор тархи тархины эд эсүүдийг сэргээх эмчилгээ хийгдэнэ
  • Ховсоор өөрийн зөн совинг хөгжүүлэх эмчилгээ хийгдэнэ
  • Ховсоор 5 мэдрэхүй дээр ажиллан эмчилгээ хийгдэнэ
  • ДНХ-г ховсын аргаар сэргээх эмчилгээ хийгдэнэ
  • Ховсоор далд ухамсрын гэмтэлүүд дээр ажиллана
  • Хайрын ховсын эмчилгээ хийгдэнэ
  • Ховсын аргаар сүнсний үүрэг даалгаварыг танин мэдэх эмчилгээ хийгдэнэ
  • Хөтөлбөрт заагдсан ховсын эмчилгээ, сургалт
  • 7 хоногийн аялалын турш өдөр бүр бөөгийн бөөлөнд оролцох боломжтой
  • Рашааны эмчилгээ-Архангайн Цэнхэрийн халуун рашаанд орно
  • Хүрхрээн эмчилгээ-Монголын хамгийн үзэсгэлэнтэй Орхоны хөндийн Улаан цутгаланд
  • ХУСТАЙН нуруу байгалийн цогцолборт газар + музей үзэх
  • Монгол айлд хоноглох, монгол нүүдлийн соёлтой танилцах-Орхоны хөндий
Төлбөрт багтсан үйлчилгээ
  • Сургалт, эмчилгээний туршид 3-4 бөө + туслах ажилтан
  • Сургалт, эмчилгээний туршид орчуулагч
  • Хөтөлбөрт багтсан бүх эмчилгээ
  • 1 удаагийн био энергийн цахилгаан бариа
  • Аялалын турш үйлчлэх унаа (жолооч + түлш)
  • Сургалт, эмчилгээний хугацаанд байрлах байр (Хайхэм II сувилал)
  • Сургалт, эмчилгээний хугацаанд Хайхэм II сувилалд эрүүл хоол
  • Цэвэр Ус
  • Нисэх онгоцны буудлаас тосож авах/хүргэж өгөх үйлчилгээ
  • Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хураамж
  • Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөөний хураамж
  • Монгол байх хугацаан бүх хоноглох газрууд (ХАЙХЭМ II, ХАЙХЭМ I сувилалууд, малчин айл, зочид буудалд сүүлийн 2 хоног)
  • ХАЙХЭМ II, ХАЙХЭМ I сувилалд зөв хоололт
  • Хээрийн хоол хүнс
  • ХУСТАЙН нуруу байгалийн цогцолборт газрын хураамж + музейн төлбөр, Цэнхэрийн халуун рашааны хураамж, Орхоны хөндийн тусгай хамгаалалтын бүсийн төлбөр
Төлбөрт багтаагүй үйлчилгээ
  • Хөтөлбөрт багтаагүй бусад үйлчилгээ
  • Олон Улсын онгоцны билет
  • Аялагчийн хувийн даатгалууд (гэнэтийн осол+бусад даатгал)
  • Хувийн зардал
  • Нэмэлт хувь хүнтэй холбоотой тусгай эмчилгээ, үйлчилгээ
  • УБ-т рестораны зардал сүүлийн 2 өдөр
  • Эдлэл хэрэглэл (хэл хуур, зүүлт гэх мэт)
  • Цайны мөнгө


Орчуулагч нарын мэдээлэл
Бид та бүхэнд орчуулагч нарынхаа мэдээлэлийг танилцуулж байна :
  • Б.Батчимэг
2010-2014 он : "Хятадын уул уурхай технологийн их сургууль"Баяжуулагч инженер
2020 он :"Монгол Германы хамтарсан уул уурхай технологийн их сургууль"
Уул уурхайн нөөц технологийн чиглэлээр шинжлэх ухааны магистр
2014-2015 он : "Минерал Процесс" ХХК Баяжуулагч инженер
2015-2018 он :"Оюу толгой" ХХК Металлургийн инженер
2023-2024 он :"Соёолон Инженеринг" ХХК Төслийн менежер
2024 он : Улаач

  • С.Саруул
2004-2010 он : БНХАУ-ын Гадаад харилцааны дээд сургуульд Олон улсын харилцааны менежмент мэрэгжил
2015-2018 он : Шихиххутаг хздс-д эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2010-2012 он : Энержи Ресурс ХХК-д Нарийн бичиг, орчуулагч
2014-2015 он : ЗГ-ын тохируулагч агентлагт Цөмийн энергийн газарт гадаад харилцааны мэргэжилтэн
2015-2022 он : ХЗДХЯамны Олон улсын гэрээ, эрх зүйн газарт ахлах мэргэжилтэн
2023 он : Номтын Тэнгэрийн Улаач
2024.12 сараас Соёолон Инженеринг ХХК-д Захиргааны менежер
2024 он : Хөтөч, тайлбарлагчийн сургалт /Англи хэл /
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
Сургалт, эмчилгээний хугацаанд чөлөөт цагаараа дараах хийх боломжтой.

  • Гар урлал (эсгий шаахай, оёдол гэх мэт)
  • Хэл хуурийн сургалт
  • Дартс
  • Бүжиг (уламжлалт, сонгодог)
  • Дуу (уламжлалт)
  • Нум сум харвах
  • Алхах
Сургалтанд хэрхэн бэлдэх вэ ?


  • Зургын цомог :
bottom of page