top of page

Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
ГАДААД ХӨТӨЛБӨР 2025
БӨӨГИЙН АЯЛАЛ

-
Хөтөлбөрийн танилцуулга :
Манай 14 хоногтой хөтөлбөрийн давуу тал нь 14 хоногийн турш Ховсын эдгэрлийн эмчилгээнээс (Хайхэм I, II сувилал) гадна 10 хоногийн турш бөө улаач нартай хасын эрчимтэй газруудаар хамт аялан тэдний бөөгийн зан үйлд оролцон эмчилгээ, сургалт зэрэг олон үйлчилгээг авах боломжтой юм.
Энэхүү 14 хоногийн Ховсын эдгэрлийн эмчилгээ, сургалт нь Монгол бөө мөргөлийн мэдлэгтэй танилцах, өөрийн сүнсээ сэрээж хүчжүүлэх аргуудад суралцах боломжийг суралцагчдад олгохоос гадна өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдал, эмгэг, шарх, зовиурын гол шалтгааныг олж харж арилгах, цаг хугацааны уртад далд ухамсарт гүн суугдсан сөрөг мэдээлэл, буруу код, буруу итгэл үнэмшил зэргийг үгүй хийх, сүнсэндээ хэрэгтэй буй үнэн зөв мэдээллийг шинээр суулгах зэрэг үнэн мэдлэгийг зааж таниулна.
Ингэж суралцахын тулд бид эхний өдрүүдэд
1. Таны сүнс болоод хүрдний гажиг, гэмтлийг үзэж тодорхойлох,
2. Далд ухамсарт буй сөрөг код, худал ташаа мэдээллүүдийг олж илрүүлэх,
3. Сэтгэлийн дотоодод буй шарх, эмгэг, өвчин, травмыг олж таних,
4. Удмын зүгээс хувь заяанд нөлөөлж буй таагүй мэдээллийг сөхөж унших зэргээр сүнсэн биеийн бүтэн оношилгоонд оруулж, энерги мэдээллийн түвшинд гүн цэвэрлэгээг хийснээр аялал болон сургалтыг илүү үр дүнтэй болоход анхаарна.
Бид хөтөлбөрт заагдсан засал, эмчилгээнүүдийг үзүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд тухайн хүний оношилгооны дүгнэлтэд үндэслэн шаардлагатай гэж үзвэл нэмэлт үйлчилгээ, тусгай эмчилгээнүүдийг үзүүлдэг байгаа.
Түүнээс гадна манай сургалт эмчилгээнүүд нь Монголын хамгийн өндөр энергийн төв гэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар Цонжин болдогт байрлах Хайхэм I, II өргөөнд явагдах ба энэ байршил нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөллийг сайн үзүүлдэг юм.
Сургалтыг манай туршлагатай хамт олон удирдан явуулах ба ихэнхи багш нар нь газар тэнгэрийн хүчийг авсан, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй улаач хүмүүс байдгаараа тун онцлогтой.
Аяллын явцад өдөр бүр бөөгийн зан үйл, галын тахилга, тэнгэрийн тахилга зэргийг хийж, мөн улаач нарын сургалт явагдах ба энэ үед бөө мөргөлийн соёлоос та бүхэн сонирхон үзэх, хүсвэл оролцох ч боломж нээлттэй байх болно.
Бид ховсын олон техникуудыг ашиглахаас гадна бясалгал, төвлөрөл хийлгэх, амьсгалын техник дасгалууд хийлгэх, хөдөлгөөн засал хийлгэх зэргээр бөөгийн эмчилгээний олон аргуудыг сонирхуулахы зэрэгцээ, эрүүл, зөв хоолоор үйлчилж, газар дэлхийтэй харьцах соёлд бас сургах болно. Жишээ нь: өргөл хэрхэн өргөх, мөргөл хэрхэн үйлдэх, залбирал хэрхэн хийх гэх мэт.
Түүнээс гадна эх дэлхийн таван махбодын эрчмийг махан биед нөхөх эмчилгээг ховсоор болон махан биеэр хэрхэн хийхийг үзүүлж сонирхуулна.
Манай байгууллага нь эртний монголчуудын алтернатив эмчилгээний дээрх олон аргуудыг Монгол бөөгийн эрдэм ухаантай хослуулан сургалт, эмчилгээгээр зэрэг явуулж эхэлсэн анхны төв юм.
Энэ зуны манай “Огторгуйн ховс” бөөгийн аяллын хөтөлбөр альтернатив анагаах эмчилгээний аргуудыг багтааж шинэчлэн батлагдсан тул та бүхэн сонирхсон мэдээллээ бидэнтэй холбогдон авах боломжтой.
-
Сургалтын баталгаажсан он сар өдөр, үнэ :
15/06/2025* | 28/06/25* | 2700€ | 2400€ | Баталгаажсан |
Эхлэх огноо
Дуусах огноо
Үнэ 2-4 хүн
Үнэ 5-8 хүн
Нөхцөл
*Нар буцах өдөр Бөөгийн онцгой үйлтэй 22/06/2025.
-
Ховс заслын эмчилгээ сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл :
Дэлгэрэнгүй хөтөлбөр
• ӨДӨР 1 : Франц – Монгол, Олон Улсын нислэг
• ӨДӨР 2 : Улаанбаатар - ‘ТЭНГЭР БЭХИ’ өргөөтэй танилцах-Сүнсний ерөнхий оношилгоо
Нисэх онгоцны буудлаас тосож Улаанбаатарт буудалд байрлуулж амараана.
Үдийн хоолны дараа ‘ТЭНГЭР БЭХИ’ өргөөнд зочилон үйл ажиллагаатай танилцан, аялалын хөтөлбөр, багш нартай танилцах хурал хийнэ.
Зайран Аюуш багшийн цахилгаан барианд орж, сургалтын өмнөх махан биеийн эрчмийн цэвэрлэгээнд орно.
Сүнс, хүрд, далд ухамсрын мэдээллийн оношилгоонд хамрагдана.
Өглөөний цай : онгоц
Өдрийн хоол : ресторан
Оройн хоол : ресторан
Машитай явах цаг : 2-3 цаг
Хоноглох газар : буудал
• ӨДӨР 3 : Аяллын өдөр 1: Төв аймаг - Молцог Элс - Хайхэм I Тэнгэр шүтлэг гэж юу вэ ? Нүүдлийн соёл гэж юу вэ?
Өглөөний цайны дараа бид Улаанбаатар хотоос хөдлөн Төв аймагийн Молцог Элс хэмээх байгалийн үзэсгэлэнт газар руу замд гарна. Бидний байрлах Хайхэм I сувилал нь Байгалийн цогцолбор газар болох Хустайн нуруун аманд байрладаг.
Бид Хайхэм I сувилалд хоёр хонох ба энэ өдөр элсний эмчилгээ хийж оройдоо улаач нарын бөөлөөнийг харах боломжтой.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө :Мөргөл, өргөл гэж юу вэ ? Тэдгээрийн зорилго, ач холбогдол, үр дүн
Наранд мөргөх ёсон, эх дэлхийд өргөл өргөх ёсон
Өдөр: Элс эмчилгээ, эх дэлхий ба махан биеийн холбоог сэргээх элс эмчилгээ
Ясан махбод, гал махбодын амин хүчийг тэтгэх элс эмчилгээ
Орой: Тахилгад оролцох, Үүнд: галын тахилга, галд хүндэтгэл үзүүлэх ёсон
Өглөөний цай : буудал
Өдрийн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн сургалт : 2 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 2-3 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ I өргөө
• ӨДӨР 4 : Аяллын өдөр 2 : Хустайн Нуруу – Буган чулуу - Хайхэм I Тахилгатай уул хайрхад, уул хайрхдын тахилга, шүтлэг Нүүдлийн соёлын шүтээнүүд. Хустайн нурууны аялал, соёлын өвийг хамагалах ёсон, ан амьтдын хайрлах ёсон
Өглөөний цайны дараа бид Хустайн Нуруу байгалийн цогцолборт газраар аялан тусгай хамаагалалтын бүсэд өдрийг өнгөрүүлэн музей үзэж, тахь хэрхэн сэргээн нутагшиж байгаатай танилцан эртний буган чулуу хөшөөнүүдийг харах боломжтой.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өдөр : Тахилга, тайлга гэж юу вэ? Түүний ач холбогдол
Уул хайрхдад мөргөх ёсон, уул хайрхдад өргөл өргөх ёсон
Хүн ба эх дэлхийн хүйн холбоо гэж юу вэ?
Хүн ба ан амьтдын эх үрэн холбоо гэж юэ вэ?
Байгаль дэлхийгээ хайрлах ёсон. Хайрлах шалтгаан
Түүхийн өв гэж юу? Буган чулуудын өлгийн хүч
Орой: Эх дэлхийн тахилга, хүндэтгэл
Өглөөний цай : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн сургалт : 2-3 цаг
Оройн сургалт: 1 цаг
Машитай явах цаг : 1-2 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ I өргөө
• ӨДӨР 5 : Аяллын өдөр 3 : “Элсэн тасархай, Хөгнө хан уул, Мандухай хатны хөшөө Байгалийн өвөрмөц газрууд, шим мандал, хөг аялгуу Өвөрхангай- Өвөрхангай - Орхоны хөндий – Улаан цутгалан
Өглөөний цайны дараа бид тусгай хамгаалалтын бүс Элсэн тасархай, Хөгнө хан уулаар дайрч, Мандухай хатны хөшөөг үзээд оройдоо Өвөрхангай аймгийн Орхоны хөндийд ирнэ.
Энд бид 2 хонох ба малчин айлд байрлан нүүдлийн соёлтой танилцна.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө: Аян замын ерөөл өргөх ёсон, хүлгийн сүүн мялаалга
Өдөр : Элсэн тасархайн далд ертөнцийн амьдрал
Хөгнө хан уулын далд ертөнцийн эзэд, хөг аялгуугаар өргөл өргөх нь
Хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёсон, хөшөөний эзэд
Уул усны эзэдтэй мэндлэх ёсон
Орой: Тэнгэрт мөргөх нь, оддод нь өргөл өргөх нь
Өглөөний цай : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн хоол : ХАЙХЭМ I ц агаан хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Өглөөний сургалт : 1 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт: 1 цаг
Машитай явах цаг : 3-4 цаг
Хоноглох газар : малчин айл Орхоны хөндий
• ӨДӨР 6 : Аяллын өдөр 4 : Өвөрхангай- Өвөрхангай - Орхоны хөндий – Улаан цутгалан Хүрхээ, хүрхээний төрлүүд, хүрхээний эзэд
Өглөөний цайны дараа бид Улаан цутгалан хүрхрээг үзнэ.
Монгол нүүдэлчин айлын аж амьдралтай танилцана.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө: Дээд, дунд, доод ертөнцийн амин холбоос гэж юу вэ ?
Хасын амь, амин эздэд өргөл өргөх ёсон.
Өдөр : Хүрхрээнээс адис авах ёсон.
Хүрхрээний эмчилгээ, бясалгал, ховс,
Хүрхрээний эздэд талархаж мөргөх ёсон
Орой : Хасын эздийн буулт, хүрхээн эздийн буулт хийх
Өглөөний цай : малчин айл Орхоны хөндий
Өдрийн хоол : айлын хоол
Оройн хоол : айлын хоол
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт: 1 цаг
Машитай явах цаг : 0 цаг
Хоноглох газар : малчин айл Орхоны хөндий
• ӨДӨР 7 : Аяллын өдөр 5 : Архангай – Цэнхэрийн халуун рашаан – Рашааны эмчилгээ Лус тив, халуун ба хүйтэн рашаан, Рашааны эзэд
Өглөөний цайны дараа бид Орхоны хөндийгөөс хөдлөн Архангай аймгийн зүг замд гарна.
Үдээс хойш бид Монголдоо алдартай Цэнхэрийн халуун рашаанд ирж рашааны эмчилгээнд орж оройдоо үйлээ хийнэ
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө : Буудалласан, отоглосон газартаа хүндэтгэл үзүүлэх ёсон
Цайны дээжээр өргөл өргөх ёсон
Өдөр : Рашаанаас адис авах ёсон, Лус тивийн эрчмийн холбоос
Халуун рашааны онцлог, эмчилгээний чанар
Халуун рашаанан эмчилгээнд орох, рашаан дотор бясалгал хийх
Рашааны эздэд талархал үйлдэж адислуулах ёсон
Уул усны эзэдтэй салах ёсон үйлдэх нь
Орой: Лусын өвгөдийн буулт, халуун рашааны эзлийн буултын үйл хийх
Өглөөний цай : малчин айл Орхоны хөндий
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : баазын хоол
Өглөөний сургалт : 1 цаг
Өдрийн сургалт : 2 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 4-5 цаг
Хоноглох газар : бааз Цэнхэрийн халуун рашаан
• ӨДӨР 8 : Аяллын өдөр 6: Архангай – Хоргын тогоо – Тэрхийн цагаан нуур Лус тив, өнг өт Лус, цагаан Лус Лусын гүнж, лусын дагина, лусын хаан
Өглөөний цайны дараа бид Цэнхэрийн халуун рашаанаас хөдлөн Архангай аймгийн төв Цэцэрлэгээр дайран Үндэсний цогцолборт газар болох насжилтаар хамгийн залууд тооцогдох унтарсан галт уул Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур хэмээх байгалийн үзэсгэлэнтэй газар ирнэ.
Энд бид 2 хоног малчин айлд байрлаж нүүдлийн соёлтой танилцан, тусгай хамгаалалтын газраар аялах зэрэг олон сонирхолтой бөөгийн үйлүүдийг хийнэ.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө : Агуйн эздэд мөргөх ёсон
Хоргын тогооны эзэнтэй золгох ёсон
Өдөр : Агуйд орох, Галт уулын тогоонд өргөл өргөх, залбирал үйлдэх, баяс алгал хийх
Орой : Лус тив, өнгөт Лус, цагаан Лус
Лусын гүнж, лусын дагина, лусын хаан
Өглөөний цай : бааз Цэнхэрийн халуун рашаан
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : хээрийн хоол
Өглөөний сургалт : 1 цаг
Өдрийн сургалт : 2 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 3-4 цаг
Хоноглох газар : малчин айл Тэрхийн цагаан нуур
• ӨДӨР 9 : Аяллын өдөр 7 : Архангай – Хоргын тогоо – Тэрхийн цагаан нуур Агуй, агуйн эзэд, агуйн эрдэм, агуйн жаяг Доод тив, галт уус, амь, эзэн, тэдгээрийн үүрэг
Өглөөний цайны дараа бид Цэнхэрийн халуун рашаанаас хөдлөн Архангай аймгийн төв Цэцэрлэгээр дайран Үндэсний цогцолборт газар болох насжилтаар хамгийн залууд тооцогдох унтарсан галт уул Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур хэмээх байгалийн үзэсгэлэнтэй газар ирнэ.
Энд бид 2 хоног малчин айлд байрлаж нүүдлийн соёлтой танилцан, тусгай хамгаалалтын газраар аялах зэрэг олон сонирхолтой бөөгийн үйлүүдийг хийнэ.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө : Агуйн эздэд мөргөх ёсон
Хоргын тогооны эзэнтэй золгох ёсон
Өдөр : Агуйд орох, Галт уулын тогоонд өргөл өргөх, залбирал үйлдэх, баясалгал хийх
Орой : Лус тив, өнгөт Лус, цагаан Лус
Лусын гүнж, лусын дагина, лусын хаан
Өглөөний цай : малчин айл Тэрхийн цагаан нуур
Өдрийн хоол : хээрийн хоол
Оройн хоол : хээрийн хоол
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 4-5 цаг
Хоноглох газар : малчин айл Тэрхийн цагаан нуур
• ӨДӨР 10 : Аяллын өдөр 8 : : Төв аймаг - Молцог Элс - Хайхэм I – Элсний эздийн буулт
Өглөөний цайны дараа бид Төв аймгын Молцог элс, Хайхэм I сувилал руу замд гарна.
Энэ өдөр бусад өдрүүдтэй харьцуулахад замд явах цаг илүү байна.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Өглөө : Мөргөл залбирал
Орой : Элсний эздийн буулт
Өглөөний цай : малчин айл Тэрхийн цагаан нуур
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : ХАЙХЭМ I цагаан хоол
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 5-6 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ өргөө
• ӨДӨР 11 : Аяллын өдөр 9 : Цонжин болдог – Чингис хааны морьт хөшөө, баатарууд Чингис хааны Их Монгол Улс, Улсын амь Хөх Төрмөс сургуулийн түүх - Өүлэн үжин хатны адис
Өглөөний цайны дараа бид Төв аймгын Эрдэнэ суманд байх Хайхэм II сувилалын зүг замд гарна.
Замдаа бид Цонжин болдог, Чингис хааны морьт хөшөө болон Өүлэн үжин хатны хөшөөдийг үзнэ.
Оройхондоо Хайхэм II сувилалд байрлан оройн үйлэндээ бэлдэнэ.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Орой : Эзэн богд Чингис хаанд өргөл өргөх
Мөнх хөх тэнгэрийг шүтэх ёсон
Алтан гадас одыг шүтэх ёсон
Аянгын эздийн буулт, Хө х тэнгэрийн вгөдийн буулт
Улсын амийг хамгаалагч өвгөдийн буулт хийх
Өглөөний цай : ХАЙХЭМ I цагаан хоол
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 3 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 3-4 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө
• ӨДӨР 12 : Аяллын өдөр 10 : Тэрэлж, Туул гол, Мэлхий хад
Өглөөний цайны дараа бид тусгай хамгаалалтын бүс Тэрэлжийг зорино.
Өдөртөө бид Туул гол, Мэлхий хад зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар аялаж орой Хайхэм II сувилалд байрлан оройн үйлэндээ бэлдэнэ.
Аяллын хүрээнд явагдах сургалт, үйлүүд
Орой : Тулгандаа мөргөх ёсон, гал голомтын эзэд
Голомтын эздэд хүндэтгэлийн идээ залах ёсон
Галан тогооны өвгөдийн буулт, тэдний уналга
Номтын тэнгэрийн өвгөдийн буулт
Судрын амь, амины эзэн, судрын эзний буулт хийх
Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : замын хоол
Оройн хоол : ХАЙХЭМ II цагаан хоол
Өглөөний сургалт : 2 цаг
Өдрийн сургалт : 2 цаг
Оройн сургалт : 1 цаг
Машитай явах цаг : 2-3 цаг
Хоноглох газар : ХАЙХЭМ II өргөө
• ӨДӨР 13 : Улаанбаатар хот-Тэнгэр Бэхи Өргөө
Өглөөний цайны дараа нийслэл Улаанбаатар хот руу явна.
Өдрийн хоолны дараа Тэнгэр бэхи өргөө, Хөх Төрмөс сургалтын төвөөр айлчлах, Дурсгалын зураг авхуулах, саналын дэвтэрт сэтгэгдэл үлдээх зэрэг хөтөлбөртэй.
Өглөөний цай : ХАЙХЭМ II цагаан хоол
Өдрийн хоол : ресторан
Оройн хоол : ресторан
Машитай явах цаг : 1-2 цаг
Хоноглох газар : буудал
• ӨДӨР 14: Монгол - Франц, Олон Улсын нислэг
Монголоос нутаг буцах өдөр, бид таныг онгоцны буудал хүртэл гаргаж өгнө.
Өглөөний цай : УБ буудал
Хөтөлбөрийн давуу тал
Ховсын эдгэрлийн эмчилгээ, сургалт нь Монгол бөө мөргөлийн мэдлэгтэй танилцах, өөрийн сүнсээ сэрээж хүчжүүлэх аргуудад суралцах боломжийг суралцагчдад олгохоос гадна өөрийнхөө сэтгэлийн тэнцвэргүй байдал, эмгэг, шарх, зовиурын гол шалтгаа ныг олж харж арилгах, цаг хугацааны уртад далд ухамсарт гүн суугдсан сөрөг мэдээлэл, буруу код, буруу итгэл үнэмшил зэргийг үгүй хийх, сүнсэндээ хэрэгтэй буй үнэн зөв мэдээллийг шинээр суулгах зэрэг үнэн мэдлэгийг зааж таниулахад чиглэнэ. Сургалтыг манай туршлагатай хамт олон удирдан явуулах ба ихэнхи багш нар нь газар тэнгэрийн хүчийг авсан, өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй улаач хүмүүс байдгаараа тун онцлогтой.
Ховсын эмчилгээ, сургалтын явцад та бүхэн дараах үйлчилгээг авах болно :
Чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд бид группээ дээд тал нь 8 хүнээр дүүргэнэ
Сүнс, удмын, сэтгэл заслын оношилгоо хийнэ
1 удаагийн био энергийн цахилгаан барианд орно (нэмэлт төлбөр төлөн бариа хийлгэх боломжтой)
Хоол зүйч мэргэжилтэний зааварын дагуу зөв хоололттой байна
Махан болон сүнсгэл биеийн цэвэрлэгээ хийж тархи оюун санааг тэтгэнэ
Огт-Оргуйн Иогийн хичээл орно
Үйлийн үрийн тухай ойлголт хийгээд монгол бөө мөргөлийн талаар сургалтууд орно
Ховсоор тархи тархины эд эсүүдийг сэргээх эмчилгээ хийгдэнэ
Ховсоор өөрийн зөн совинг хөгжүүлэх эмчилгээ хийгдэнэ
Ховсоор 5 мэдрэхүй дээр ажиллан эмчилгээ хийгдэнэ
ДНХ-г ховсын аргаар сэргээх эмчилгээ хийгдэнэ
Ховсоор далд ухамсрын гэмтэлүүд дээр ажиллана
Хайрын ховсын эмчилгээ хийгдэнэ
Ховсын аргаар сүнсний үүрэг даалгаварыг танин мэдэх эмчилгээ хийгдэнэ
Төлбөрт багтсан үйлчилгээ
Сургалт, эмчилгээний туршид 3-4 бөө + туслах ажилтан
Сургалт, эмчилгээний туршид орчуулагчХөтөлбөрт багтсан бүх эмчилгээ1 удаагийн био энергийн цахилгаан бариа
Аялалын турш үйлчлэх унаа (жолооч + түлш)
Сургалт, эмчилгээний хугацаанд байрлах байр (Хайхэм II сувилал)
Сургалт, эмчилгээний хугацаанд Хайхэм II сувилалд эрүүл хоол
Цэвэр Ус
Нисэх онгоцны буудлаас т осож авах/хүргэж өгөх үйлчилгээ
Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хураамж
Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөөний хураамж
Төлбөрт багтаагүй үйлчилгээ
Хөтөлбөрт багтаагүй бусад үйлчилгээ
Олон Улсын онгоцны билет
Аялагчийн хувийн даатгалууд (гэнэтийн осол+бусад даатгал)
Хувийн зардал
Нэмэлт хувь хүнтэй холбоотой тусгай эмчилгээ, үйлчилгээ
УБ-т рестораны зардал
Цайны мөнгө
Орчуулагч нарын мэдээлэл
Бид та бүхэнд орчуулагч нарынхаа мэдээлэлийг танилцуулж байна :
Б.Батчимэг

2010-2014 он : "Хятадын уул уурхай технологийн их сургууль"Баяжуулагч инженер
2020 он :"Монгол Германы хамтарсан уул уурхай технологийн их сургууль"
Уул уурхайн нөөц технологийн чиглэлээр шинжлэх ухааны магистр
2014-2015 он : "Минерал Процесс" ХХК Баяжуулагч инженер
2015-2018 он :"Оюу толгой" ХХК Металлургийн инженер
2023-2024 он :"Соёолон Инженеринг" ХХК Төслийн менежер
2024 он : Улаач
С.Саруул

2004-2010 он : БНХАУ-ын Гадаад харилцааны дээд сургуульд Олон улсын харилцааны менежмент мэрэгжил
2015-2018 он : Шихиххутаг хздс-д эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2010-2012 он : Энержи Ресурс ХХК-д Нарийн бичиг, орчуулагч
2014-2015 он : ЗГ-ын тохируулагч агентлагт Цөмийн энергийн газарт гадаад харилцааны мэргэжилтэн
2015-2022 он : ХЗДХЯамны Олон улсын гэрээ, эрх зүйн газарт ахлах мэргэжилтэн
2023 он : Номтын Тэнгэрийн Улаач
2024.12 сараас Соёолон Инженеринг ХХК-д Захиргааны менежер
2024 он : Хөтөч, тайлбарлагчийн сургалт /Англи хэл /
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
Сургалт, эмчилгээний хугацаанд чөлөөт цагаараа дараах хийх боломжтой.
Гар урлал (эсгий шаахай, оёдол гэх мэт)
Хэл хуурийн сургалт
Дартс
Бүжиг (уламжлалт, сонгодог)
Дуу (уламжлалт)
Нум сум харвах
Алхах
Сургалтанд хэрхэн бэлдэх вэ ?
- Зургын цомог :
bottom of page
























